Дархан-Уул аймагт улирлын чанартай бага насны хүүхдүүдийн амьсгалын дээд замын өвчлөл их байна. Хүүхдийн тасагт 20-ны байдлаар 100 хүүхэд эмчлүүлж байна. Гэмтэл, мэс заслын тасгуудаас ор нэмэлтээр татан ажиллуулж байна. Мөн 5 сувилагч, 1 үйлчлэгч болон хүүхдийн ерөнхий мэргэжилтэн тасагт нэмэлтээр ажиллаж байна.
Ажлын өдрүүдэд 10-16, амралтын өдрүүдэд 22 цаг хүртэл өрхийн эмч нар, ээлжийн эмчтэй цуг хүүхдийн тасгийн хүлээн авахад ажиллаж байна.