Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

2016-02-24

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд  Хууль зүйн сайдын 2015 оны 1/3 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалтыг хуваарийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгууллаа.

Тус уулзалтаар:

-Хууль зүйн яам, УЕП, ЦЕГ, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хуулийн байгууллагын алба хаагч нарт зориулсан хамтарсан сургалтыг зохион байгуулах талаар

-Сумдад “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах талаар

-ШШГА-ны харьяа хорих байрны талаар

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдээс аймгийн хэмжээнд согтууруулах ундааг худалдаалдаггүй, үйлчилдэггүй гарагийг өөрчлөх, согтууруулах ундаа худалдах цагийг богиносгох, Согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдах цэгийн тоог цөөрүүлэх талаар санал асуулгыг авах талаар

-Байгууллагууд сар бүрийн ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, онцлох ажлыг зохих хугацаанд ирүүлж байх /Төрийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, хяналт, хариуцлагыг сайжруулж, удирдлагын нэгдмэл байдлыг хангах журмыг хэрэгжүүлэн ажиллах/ талаар

-Цагийн үеийн шинжтэй мэдээ, мэдээллийн талаар санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.

                                                                                                    Ц.Мөнхзул /2016.02.24/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4093
2779 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%