Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэнтийн аймгийн Биндэр сумын ИТХ-ын Төлөөлөгчид Дархан сумаас туршлага судлав

2016-02-25

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид өнөөдөр / 2016.02.24/ ны өдөр Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцав. Тус сумын ИТХ-ын дарга Г.Энхбат тэргүүтэй сумын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болох нийт 11 хүний бүрэлдхүүнтэй баг Нийслэл хот болон Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж “Тэргүүн туршлага” судлахыг зорисон гэв. Тус сум 5 багтай ба 4000 орчим хүн амтай. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оныг Мал аж ахуйАялал жуулчлал, Ногоон эдийн засаг түшиглэсэн сум болох зорилт дэвшүүлсэн гэдгийг хурлын нарийн бичгийн дарга танилцуулав. Биндэр сумын Төлөөлөгчид төсвөөс мөнгө зарлагдахгүйгээр өөрсдийн дотоодын хуримтлалын сангийн хөрөнгөөр танилцах аялал зохион байгуулж бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж буй зэрэг тэргүүн туршлагыг судлаж явна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%