Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Чуулган зохион байгуулав.

2015-01-20

 2015 ны 01 дүгээр сарын 09-ны өдөр “Гэр бүлд хүүхдийн оролцоо” хүүхэд, эцэг эхийн хамтарсан чуулганыг Дэлхийн  зөн ОУБ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, сумын ХТЗөвлөл, ГХУСЗөвлөл хамтран зохион байгууллаа. Чуулганд 38 эцэг эхийн  төлөөлөл, 62 хүүхдийн төлөөлөл оролцож, хүүхдийн  асуудал хариуцсан мэргэжилтнүүд сургалт, ярилцлага зохион байгууллаа. Салбар хуралдааныг сурч хөгжих, эрүүл мэндээ хамгаалуулах, оролцох, хамгаалах эрхийн хүрээнд орон нутаг, сургууль, гэр бүлийн  орчинд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон тулгамдаж буй асуудлаа тодорхойлох зорилгоор эцэг эх, хүүхдийн 10 баг болж  оролцож, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Чуулганд нийт 115 хүн оролцож, 930,0 мянган төгрөг зарцууллаа.