Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар сургалт зохион байгуулагдлаа

2016-02-26

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-аас батлан гаргасан “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран  "Хүүхэд харах үйлчилгээ"-ний тухай хуулийн сургалтыг дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, хорооны Иргэний танхимын зохион байгуулагчдаас гадна "Хүүхэд харах үйлчилгээ"-ний талаар сонирхсон иргэд хамрагдсан юм. 
Сургалтыг дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнгүүд удирдан явуулж холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдээлэл өгөхөөс гадна сургалтад хамрагдсан иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч байлаа.
Иргэд энэхүү  “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл өөрсдийн хороодын Иргэний танхимын зохион байгуулагчид болон дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнгүүдээс авч болох юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%