Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монголын улаан загалмайн нийгэмлэг тусламж үзүүлэв

2016-02-27

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс хаваржилт хүндэрсэн аймгуудад зориулсан тусламжийн цуваа өчигдөр /2016.02.26 / УБ хотоос гарсан. Архангай аймагт 11 тонн ачаа бүхий тусламжийн бүтээгдэхүүн өнөөдөр ирж аймгийн Улаан загалмайн хороо хүлээн авч, буулгалаа.
Өвөлжилт хүндрээд буй таван сумын 240 гаруй өрхийн 2 сарын хэрэглээ уг тусламжаар иржээ.
Тодруулбал гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай зэрэг бүтээгдэхүүн байгаа аж.
Бүтээгдэхүүнийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас шинжилж дуусмагц дээрх таван суманд хүргэх ажил эхлэнэ.
Тусламжийг өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх, нөхцөл байдалтай биечлэн танилцах, дараагийн арга хэмжээг авах ажлыг аймгийн удирдлагууд хэрэгжүүлэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%