Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

аймгийн онцгой комисс хуралдав

2016-02-27

Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар 2015 онд нөөцөлсөн аймгийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр хуваарилах шийдвэр гарлаа.
Архангай аймгийн Хангай, Тариат, Цахир, Чулуут, Өндөр-Улаан сумдад цагаан зудтай, цас ихээр орсон тал газраа 15-20 см хунгарлаж, шуурсан газраа 20-30 см хүрч, хөрлөн хатуурч малын бэлчээргүй болоод байна.
Агаарын хэм 30-45 хэм хүртэл хүйтэрснээс өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч, малын өвс тэжээлийн дутагдал үүсч, малын доройтол нэмэгдэж 20 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд цаашдаа энэ тоо өсөх хандлагатай байна.
Аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаанаас 2013, 2014 онуудад нөөцөлсөн аймгийн фонд дахь өвсийг үнэгүйгээр, тэжээлийг 50%-иар хямдруулж, 2015 онд нөөцөлсөн 100 тонн өвсийг 50%-иар хямдруулан хаваржилт хүндрээд буй сумдад хувиарлах шийдвэр гарлаа.
Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэхээс гадна Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан зэрэг 4 сумын алслагдсан арван багт аймгийн Засаг даргын захирамжаар нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон онцгой байдлын газрын аврагч нар оролцсон таван ажлын хэсэг гарч 642 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%