Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эверестийн оргилын 6500 метр өндөрт мандсан Дархан-Уул аймгийн туг нутагтаа ирлээ

2016-03-01

Б.Цэрэндаш: Зөвхөн өөртэйгөө өрсөлддөг уулын спортыг монгол түмэндээ үзүүлж, ойлгуулахыг зорьсон.


Дэлхийн дээвэр Эверестийн оргилд 2012 онд анх удаа авирч, монгол уулчдын амжилтыг бататгаж чадсан ШШГЕГ-ын уулчин, хошууч ОУХМ Б.Цэвээндаш  2015 оны 04 дүгээр сард хоёр дахь удаагаа Эверестийг зорьсон. Өмнө нь Непалын талаас авирсан тэрээр хоёр дахь удаад хойд буюу Түвдийн талаас авирсан.

Гэсэн ч 2015 оны 04 дүгээр сарын 25-нд Непалд болсон газар хөдлөлтийн улмаас зорилгодоо хүрч чадалгүй замынхаа 80 хувиас буюу 6500 метрийн өндөрөөс буцсан юм. Тухайн үед Монголын багийн 5 хүний  бүрэлдэхүүнд 74 настай Монгол Улсын гавьяат тамирчин уулчин Т.Гүррагчаатай багтжээ.

Эверестийн оргилд Монгол улсын далбаа, Дархан хотынхоо тугийг мандуулахаар гардан авч байсан тэрбээр өнөөдөр /2016.03.01/ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад Дэлхийн дээвэр Эверестийн 6500 метр хүртэл хамт аялсан Дархан-Уул аймгийн тугийг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Тэрээр Эверестийн бодит амьдралыг харуулсан баримтат кино, нэвтрүүлгийн зураг авалт хийсэн бөгөөд  Эверестийн талаар фото зургийн үзэсгэлэн гаргах, баримтад кино хийхээр төлөвлөж байгаа юм байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%