Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөө шинэчиллээ

2016-03-03

 Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль", Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэж Дархан сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаас “Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг 7 хүний бүрэлдхүүнтэйгээр шинэчлэн байгуулжээ.  
Зөвлөлийн даргаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, нарийн бичгийн даргаар Дархан сумын ЗДТГ-ын хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Болорчимэг, гишүүдээр сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Юра, Ш.Энхмонгол, иргэний төлөөллөөр Б.Бэхбат, С.Отгонсүрэн, Б.Мөнхбат нар ажиллана.
 Харин “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсгийн даргаар сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Цэрэндаваа, гишүүдээр сумын ИТХ-ын төлөөлөгч хоёр хүн, иргэний төлөөллөөр гурван хүн ажиллахаар болжээ. 
“Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь иргэн, аж ахуйн нэгжээс ирж байгаа төслүүдийг судлаж үзээд хэрэгжих газар орон, хэрэгцээ, үр дүнг нь зөв тооцож олгодог байх ёстой. Үүний тулд тус зөвлөлд ажиллах бүрэлдэхүүнийг сум орон нутгаа, тухайн аж ахуйн нэгж, иргэнээ сайн мэддэг хүнээ сонгож ажиллуулах хэрэгтэй байдаг. Энэ удаа шинэчлэгдэж байгаа бүрэлдэхүүн нь дээрх шалгуурт тэнцсэн хүмүүс сонгогдлоо гэж ойлгож байна” гэж сумын ЗДТГ-ын хөтөлбөр,төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Болорчимэг ярив.
       Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа Хяналтын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, ажлын үнэмлэх гардууллаа. Уулзалтын үеэр  Хяналтын зөвлөл зөвлөн туслах талд анхаарч ажиллах, гарсан зөрчил дутагдлыг сумын ИТХ-ын хуралдаанд тайлагнан мэдээлэх үүрэг хүлээж байгааг төдийгүй, гишүүдийг ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж,  амжилттай ажиллахыг хүслээ.
    Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын зөвлөл анхны хурлаа / 2016.02.23/ ны өдөр хийж,  нарийн бичгийн даргыг сонгож 2016 үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Тус хурлаар Сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлд хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн эргэн төлөлт, зээл олголтыг явц байдлын талаар Дархан сумын сум хөгжүүлэх сангийн нарийн бичгийн дарга Б.Болорчимэг мэдээлэл хийв. Энэ оны төслийн материалыг 2016 оны   3 дугаар сарын 1-15 ны хугацаанд хүлээж авах бөгөөд орон тооны бус хяналтын зөвлөл үйл ажиллагаанд эхнээс нь хяналт тавьж ажиллах ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%