Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Багш, сурагч солилцоо хөтөлбөр”-ийн хаалт болов

2016-03-04

Үндэсний лабортори ОИЦ сургууль ОХУ-ын Маринский сургууль хамтран ажиллаад хоёр жил болжээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан “Сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Широкая Масленица “ баярын үйл ажиллагааг / 2016.03.03/ ны өдөр тэмдэглэв.
Тус үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уригдан оролцож сурагчдад амжилт хүсэв.

Хамтын ажиллагааны хүрээнд ОИЦ-ын 3 багш,14 сурагч ОХУ-ын “Маринский” сургуульд 14 хоног суралцаад ирсэн байна. Найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх , хоёр орны түүх, соёл ёс заншилтай танилцах, харилцан бие биенээсээ суралцах орос хэлний багшийн заах арга зүйг дээшлүүлэх, сурагчдын орос хэл сурах идэвхи сонирхолыг өрнүүлэх олимпиадад амжилттай бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буйг тус сургуулийн захирал А.Нарантуяа хэлэв.


Уг үйл ажиллагааны үеэр сурагчдын гар зураг, бүтээлийн үзэсгэлэн, орос ахуйг илтгэх хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж сурагчдын хүртээл болгосон байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%