Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төлөөлөгчид Хульж,Нуур-Зөөхий багт ажиллалаа

2016-03-07

малчдын хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж иргэдийнхээ саналыг сонсож, хүн,мал эмнэлгийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх зорилготойгоор сумын ИТХ-ын төлөөлөгчид 2 хэсэг болон хөдөөгийн багт ажиллаж байгаа бөгөөд  Хурлын нарийн бичгийн дарга Д.Баярмаатай баг Хульж, Нуур-Зөөхий багт төлөөлөгч Э.Энхцэцэг, А.Алтансүх, Ю.Шижирбат,эрүүл мэндийн төвийн вакцинатор эмч Б.Цэвэлмаа,  багийн Засаг дарга нарын хамт 5 хоног ажиллалаад ирлээ.
Хульж багийн хувьд нилэнхүйдээ цасан бүрхүүлд хучигдсан мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд малын үхэл эхэлсэн дээд тал нь 200 хүрч хорогдсон байна. Цаашид газрын гарц муу цас хайлж цоохортсон ч  өвс байхгүй малын бүхэл нэмэгдэх төлөвтэй байна.
Нуур-Зөөхий багийн хувьд элсэнд орж өвөлжсөн өрхүүдийн хувьд ерөнхийдөө өнтэй өвөлжсөн. харин элснээс  гадуур өвөлжсөн өрхүүд нилээн зутарсан 70-90 хүрч мал хорогдсон бага насны мал байнгын тэжээлд байна. Цаашид цас ханзарсанч идэх өвс байхгүй, одоо л зуд эхлэх нь гэцгээж байна Малчдад маань нэн тэргүнд өвс тэжээл их хэрэгтэй байна даа
  Мөн энэ үеэр суманд Сундуй хуруулсаны рашаан утлагыг өрх бүрт түгээлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3316
2162 / 65%
690 / 21%
226 / 7%
238 / 7%