Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хойд бүсийн өвлийн тусгай олимп болов

2016-03-10

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хойд бүсийн өвлийн тусгай олимп” манай аймагт болж байна. Тус олимпийг JCI Дархан салбар байгууллага нь “Ялалт байгуулахад чинь БИД туслая” төслийн хүрээнд 2017 онд Австри улсад зохион байгуулагдах “Дэлхийн тусгай олимп”-ийн өвлийн наадамд оролцох тамирчдыг Хойд бүсээс тодруулан Улсын хэмжээний сорилд оролцуулах зорилготойгоор зохион байгуулсан юм. Тэмцээнд Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Орхон, Булган, Сэлэнгэ зэрэг аймгуудын оюуны бэрхшээлтэй 30 гаруй хүүхдүүд оролцож 100 м-ийн Гүйлтийн цана, Цасны гуталтай гүйлт гэсэн төрөлд авхаалж самбаагаа сорилоо. Зохион байгуулагчийн зүгээс өнөөдрийн олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам дэм өгөх, авьяас чадвараа хөгжүүлэх, хоорондоо нөхөрлөхөд  ихээхэн ач холбогдолтойг онцлов. “Хойд бүсийн өвлийн тусгай олимп”-ийг Монголын тусгай олимпын хороо, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Энэрэл цогцолбор сургууль, аймгийн БТСГазар хамтран зохион байгууллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%