Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ЧУУЛГАН

2016-03-10

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН чуулган анх удаагаа БАЯНХОНГОР аймгийн хэмжээнд "ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ": сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулган нь залуу гэр бүлүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлуудыг цогцоор нь авч хэлэлцэх, өртөөчилсөн сургалт зохион байгуулж, гэр бүлийн талаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг сурталчлах зорилготой байлаа.

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН чуулган нь өөрийн болон бусдын зүй ёсны дуу хоолой болж, идэвхтэй, оролцоотой иргэн байх, бусад залуучуудыг нийгмийн эерэг өөрчлөлтөд манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуу гэр бүл бүрт нээлттэй байсан юм.

Залуу гэр бүлүүд болон орон нутгийн удирдлагууд чуулганд ач холбогдол өгч оролцож байсанг энд онцолъё.

"ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ЧУУЛГАН

                                                                                                                        Ц.Мөнхзул /2016.03.10/


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%