Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олимпийн аварга Б.Сумъяа Дархан-Уул аймгийн Хүндэт иргэн боллоо

2016-03-14

Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпын наадмын “Гүйлтийн тэшүүр”-ийн төрөлд анх удаагаа Олимпийн аварга болсон Буянтогтохын Сумъяа, түүний багш дасгалжуулагч Дагвадоржийн Энхбаяр нарыг ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр, дасгалжуулагч Д.Энхбаярыг “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр тус тус шагналаа.
Мөн Биеийн тамир, спортын газраас Олимпын аварга Б.Сумъяа , дасгалжуулагч Д.Энхбаяр нарыг БТСГ-ын дээд шагнал болох “Биеийн тамир спортын зүтгэлтэн” цол тэмдэгээр тус тус шагнав. Энэ үеэр Олимпын аваргын маань аав н.Буянтогтох охиноо зургаахан настайгаасаа мөсөн гулгуурын талбайд гулгаж, анхны багш нар болох Д.Нацагдорж, Л.Мандах нарын хараанд өртөж их спортод хөл тавьж байсан тухай дурсаж байлаа. Түүнчлэн Олимпийн аварга Б.Сумъяа хэлэхдээ:- “Д.Нацагдорж, Л.Мандах багш нар болон 2010 оноос тэшүүрийн спортын гавьяат тамирчин Л.Цэнд, 2013 оноос дасгалжуулагч Д.Энхбаяр нарын удирдлаган дор хичээллэсэн нь өнөөдрийн амжилттай салшгүй холбоотой. Эдгээр багш нартаа маш их баярлаж байна. Цаашид улам их амжилт гаргахын төлөө хичээнэ” гэлээ.Залуучуудын өвлийн 2 дугаар олимпийн гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрөлд Алтан медаль, Олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж, Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, улс, аймаг орон нутгийхаа нэрийг дэлхийн хэмжээнд дуурсгаж, спортын өндөр амжилт гаргасан Дархан нутгийн унаган охин Буянтогтохын Сумъяадаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилт хүсч халуун баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%