Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхэд хөгжлийн ордны шав тавих ёслол болов

2016-03-14

Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн өдөр Дархан хотынхоо хойч ирээдүйн хөгжих суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сүндэрлүүлэх гэж буй Хүүхэд хөгжлийн ордны шавыг тавьлаа. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дэлхийн зөн Швейцарийн Монгол улсыг хариуцсан захирал Жайнина Коста нарын холбогдох албаны удирдлагууд болон Дархан сумын иргэдийн төлөөлөл, Ерөнхий боловсролын 15, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГазар, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд, байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт болон "Хүүхэд хөгжлийн ордон"-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг албан ёсоор үзэглэсэн билээ. Хүүхэд хөгжлийн ордны барилга нийт нэг тэрбум 53 сая төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сард зарлагдах юм. Улмаар 5 дугаар сард Хүүхдийн ордны барилгын ажил эхэлнэ.  Хүүхэд хөгжлийн ордонг  ирэх намар ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%