Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат: “Сургууль орчмын бүс” байгуулахад хувийн ААНБ-ын дэмжлэг хэрэгтэй

2016-03-15

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр /2016.03.15/ боллоо. Энэ удаагийн хурлаар Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах төслийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, аймгийн Цагдаагийн газрын 2016 оны эхний 2 сарын мэдээлэл, “Сургууль орчмын аюулгүйн стандартын бүс” байгуулах талаар Нийслэлээс туршлага судалсан ажлын тайлан, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх мянгатын холбоо” НҮТББ-ын мэдээлэл, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах зэрэг үндсэн 5 асуудлыг хэлэлцлээ.

"Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах" төслийн аяны хүрээнд
 
     Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-өөс сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай болон хамааралгүй өсвөр үеийн хүүхэд залуучуудын талаарх судалгааг гарган, сургалт явуулж “ХҮҮХЭД- ЭЦЭГ ЭХ- СУРГУУЛЬ” хоорондын тогтмол уялдааг бий болгож хараа хяналтыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс ажлын хэсэг томилж, “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурах”-ын хор уршгийг өсвөр үе, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах 2 сарын аяныг явуулсан.
Аяны хүрээнд  Дархан -Уул аймгийн  Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн 5200 гаруй сурагчдад болон эцэг эхчүүдэд мансууруулах бодисын хор уршгийн талаар сургалт явуулсны зэрэгцээ ахлах ангийн 3000 сурагчаас 16 асуулт бүхий судалгааг цаасан болон онлайн хэлбэрээр авчээ.
Судалгааны дүнгээс товч дурдвал:
•       83.9% нь 15–18 насныхан.
•       18.5% нь 13–18 насандаа АРХИ АНХ УДАА ХЭРЭГЛЭСЭН.
•       25.6% нь архи болон тамхийг 1-3 жил  хэрэглэж байгаа.
•       18% нь АРХИ, ПИВО, ТАМХИНЫ аль нэгийг ӨДӨР БҮР, 7 ХОНОГТ  1-2 удаа хэрэглэдэг гэсэн хариултыг өгчээ. Харин хамгийн сүүлд хэзээ хэрэглэсэн бэ? гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 13.2% нь ӨЧИГДӨР гэж хариулсан байна.
         “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурах”-ын хор уршгийг өсвөр үе, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах 2 сарын аяны хүрээнд олон ажлууд хийгдсэн бөгөөд хамгийн гол нь нийгэмд далд хэлбэрээр өрнөдөг, өсвөр үеийнхний мансуурлын тухай мэдээллийг бодит судалгаагаар тогтоож гаргасан нь цагдаа, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд ач холбогдолтой ажил боллоо хэмээн аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд дүгнэлээ.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал
/2016 оны эхний 2 сарын байдал/ 
Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 2 сард 107  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 24 хэргээр буюу 18,3 хувиар буурчээ. Үүнээс:
•    41  буюу 38,3 хувь нь гэр орон сууцанд,
•   13 буюу 12,1 хувь нь  олон нийтийн газар, 
•   21 буюу  29,6   хувь нь 06-14 цагт,
•   30  буюу 28,0   хувь нь 14-19 цагт,  
•    22 буюу 20,5 хувь нь 19-22 цагт, 
•   34 буюу 31,7 хувь нь 22-06 цагт тус тус үйлдэгдсэн байна. 
 Харин энэ хугацаанд  1109 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оноос  19,5 хувиар өссөн ба 4 сая 506 мянган  төгрөгийг үйлчилгээний төлбөрт төлүүлжээ. Эдгээр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 94 буюу 8,5 хувь нь эмэгтэй, 4 буюу 0,4 хувь нь 18 хүртэлх насныхан байна. 
         “Сургууль орчмын аюулгүйн стандартын бүс” байгуулах судалгааны ажил

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс 2016 онд "Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх”-ийг хангах, MNS 6444-2014 "Сургуулийн бүс” стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Дархан сумын 15 дугаар сургууль болон ОИЦ-ын А байранд "Сургууль орчмын аюулгүйн бүс” байгуулах ажлыг төлөвлөж, ажлын хэсгийг томилсон .
       Ажлын хэсэг /2016.03.02/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулиудын "Сургууль орчмын аюулгүйн бүс” байгуулсан байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх ерөнхий зураглалыг гаргаж, орон нутгийн онцлогт тохирсон шинэ санаачлагыг шингээсэн байна.
Монгол улсын стандарт MNS 6444-2014 Сургуулийн бүс техникийн ерөнхий шаардлага”-ыг хэрэгжүүлэхийн тулд:
•          Явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарласан хайс
•          Замын тэмдэг, тэмдэглэл
•          Хурд сааруулагч
•          Гэрэл, дохио
•          Хяналтын камер
•          School police-ийг тогтмол ажиллуулах зэрэг шаардлагуудыг хангасан байх юм.
      Дархан сумын 15 дугаар сургууль болон ОИЦогцолбор сургуулиудад “Сургууль орчмын аюулгүйн бүс” байгуулахад тус бүрт 57 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн уриалгыг аймгийн ГХУСАЗЗ-өөс гаргахаар боллоо. 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%