Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хурал хуралдлаа

2016-03-16

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 04 дугаар хурал 2016.03.15-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Улсын тэргүүний сумаар тодорхойлсон асуудлыг хэлэлцэж, тодорхойлолтыг дэмжиж, материалыг журмын дагуу бүрдүүлэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болголоо.

  Даланзадгад суманд 3 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол тэмээ 999” дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг зохион байгуулсан комиссын тайлан мэдээллийг сонсож “Монгол тэмээ 999” дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг “амжилттай сайн” зохион байгуулсан гэж дүгнэн, дээрх арга хэмжээг зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнуудад дурсгалын батламж гардуулахаар шийдвэрлэлээ.

  Хайгуулын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтүүдийг хэлэлцэж Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт орших “Жавхлант” нэртэй 1610,81 гектар талбайг “Геоган дөл сервис” ХХК-нд, “Цогтын Овоо” нэртэй 2754,54 гектар талбайг “Их наяд майнинг” ХХК-нд, "Булган" нэртэй 1444,78 гектар талбайг “Шилмэл хаус” ХХК-нд, Ханбогд сумын “Гал” нэртэй 1437,62 гектар талбайг “Херуга-Эксплорэйшн” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг гаргаж аймгийн Засаг даргад хүргүүллээ. Мөн Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн үйл ажиллагааны тайлан, орон нутгийн өмчийн тухай хөрөнгө шилжүүлэх, төрийн шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%