Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мандал-Овоо сумын тухай

2016-03-17


ТҮҮХЭН ТОВЧООН

Өмнөговь аймгийн Мандал-овоо сум нь 1923 онд Богд хаан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Хана сум нэртэйгээр анх байгуулагджээ. Тус сум нь Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-овоо, Өвөрхангай аймгийн Төгрөг, Баянгол, Богд сумдтай хил залган оршдог ба 6424 кв.м нутагтай.

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Хяр толгод, тал хөндий хосолсон үзэсгэлэнт сайхан газар нутагтай. Ханийн хэц, Алгуй улаан цав, Дөрвөн дэрт зэрэг хэц нуруудтай. Газрын хөрсөндөө шаазан ваарны шавар, усан болор, утаат болор, шохойн чулуу, алт болон чүнчигноров зэрэг ашигт малтмалтайгаас гадна эрт галавийн үеийн аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод зэрэг ховор олдвортой. Сумын ихэнх нутгаар улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг  олон төрлийн ургамал ургадаг. Мөн хангайн аймгаас 350 гаруй км урсаж байгаа Онгийн гол нь тус сумын нутгаар 140 км урсаж Улаан нуурт цутгадаг онцлогтой

            АН АМЬТАН

Аргаль, янгир, хар сүүлт, үнэг, чоно, хярс, ирвэс, мануул зэрэг ан амьтад, ёл, тас, бүргэд, хойлог, ятуу, хун, тогоруу, галуу, ангир, хөтүү, болжмор зэрэг жигүүртэн шувуудтай.

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Тус сум нь Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай. Сумын Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд 2007 оны жилийн эцэст 376 малчин өрхийн 98677 толгой мал тоолуулсан байна

Ханийн хэцийн хүрэн тэмээ, нутгийн үүлдрийн улаан ямааг өсгөн үржүүлдэгээрээ аймагтаа алдартай. МАА-н материаллаг баазын хувьд 189 хашаа хороо, инженерийн худаг 103, уурхайн худаг 133 байдаг.  Малчдын хувьд орчин үеийн цахилгаан үүсгүүртэй өрх 145, автомашинтай өрх 103, 30 өрх газар тариалан эрхэлж байна.

Тус сум нь тэмээн сүргийн тоогоороо улс, аймагтаа тэргүүлдэг бөгөөд аймагтаа хамгийн олон тэмээтэй  малчин  А.Батбуян, мөн хамгийн олон малтай Б.Жамсранжав нар ажиллаж амьдарч байна

Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Баг, Татвар, Нийгмийн даатгал, Цагдаагийн хэсэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлэг зэрэг төрийн байгууллагад 75 төрийн албан хаагч ажиллаж байна. Холбооны салбар, Шуудан тасаг, Цаг уур, ХААН банкны салбар зэргээс гадна “Хаан мандал” ОНӨҮГазар, Мал эмнэлгийн “Энхсүрэгтэн” ЗБНөхөрлөл,  “Түшиг мандал” ХХК, “ Өлзийт хонгор хайрхан” ХХК, “ Уулзвар”, “Хана-Энгэр”, “Үйлчин”, “100 ботго” зэрэг 10 гаруй бүлэг хоршоод, төрийн бус байгууллагууд ажиллаж байна.

Сумын Хүн эмнэлэг нь 1931 онд бага эмчийн салбартайгаар байгуулагдсан ба одоо 15 ортой, 3 их эмч, 3 бага эмч, 3 сувилагч, 1 эмийн санч, 8 ажилтантайгаар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байна.

Хүүхдийн 17-р цэцэрлэг нь 1973 онд Хүүхдийн төлөө фондын хөрөнгө оруулалтаар 25 хүүхдийн ортойгоор байгуулагдаж байсан ба өргөтгөл хийн, бүлэг нэмж одоо 100 хүүхэд сурч хүмүүжин, сургуулийн өмнөх насны  хүүхдийн 55 хувь нь СӨБ-д хамрагдаж байна.

Соёлын төв нь 1940 онд байгуулагдсан өнөөгийн байдлаар 3 орон тоотой ажиллаж байна.

            АЛДАРТНУУД

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Гомбын Оргой, Хөдөлмөрийн баатар тэмээчин Даваасүрэнгийн Жижээ, Далайн Хамар, Улсын аварга малчин Ц.Батсүрэн, Ж.Сайнхүү, Эмнэг сургалтын спортын мастер А.Эрдэнэчулуун зэрэг хөдөлмөр бүтээлийн сайчууд олон бий.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%