Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гадаад харилцаагаа өргөжүүлж байна

2016-03-17

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) -ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Ажлын албаны 28 хүний бүрэлдэхүүнтэй баг БНСУ-ын Кёнги аймагт албан ёсны айлчлалыг 2014 оны 10 дугаар 20-26 ны өдрүүдэд 7 хоногийн хугацаанд хийжээ. 
Энэхүү айчлалын гол зорилго нь Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид Солонгос улсын тэргүүн туршлагыг нүдээр үзэж, гараар барьж улмаар шинэ санаа бүрийг Дархан  хотынхоо хөрсөнд буулгаж, бодит ажил хэрэг болгох явдал байлаа. Тус айчлалын зардлыг төлөөлөгчид 100 хувь өөрсдөө гаргасан нь онцлог байв. 
Айлчлалын эхний өдөр БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын дарга КАНГ ДЭГ ГҮ Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Кёнги аймгийн ерөнхий танилцуулга хийж, Хот төлөвлөлт, Боловсрол, Эрүүл мэнд, Хог хаягдал зохицуулах баялгийн эргэлтийн хэлтсээс хариуцсан дарга нар тус тус мэдээлэл хийв. 
БНСУ-ын Бүчён хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. БНСУ-ын Бүчён хот, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ нь ах дүү найрамдлын харилцаа тогтоож, “Хамтын ажиллагааны санамж бичигт” гарын үсэг зурж баталгаажуулав. Түүнчлэн Бүчён хотын ИТХ-ын хуралдааны танхим,  ИТХ-ын үйл ажиллагаатай танилцсан юм
Түүнчлэн туршлага судлах айчлалын үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна хувийн хэвшлийн үйлдвэр болох арьс шир боловсруулах, моторын үйлдвэрүүдээр зочлон Дархан хотын бизнес эрхлэгч нарыг тус үйлдвэрүүдтэй холбож өгөх гарцыг эрэлхийлсэн байна. 
Энэхүү айчлалын үр дүн нь салбар бүрийн хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хоёр орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх, найрамдал хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан явдал юм. 
Мөн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх 4 хорооны дарга нар БНСУ-д хийсэн айлчлалын тайланг салбар тус бүрээр нэгтгэж гаргасан ба Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж үйл ажиллагаанд тусгаж ажилласан. 
Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 7 сарын 10-13 ны өдрүүдэд Дархан суманд албан ёсны айлчлал хийлээ. Зочид төлөөлөгчид Дархан сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт хийв. 
Айлчлалын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэнд, Боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцсан байна. Түүнчлэн боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, салбар тус бүрт техник тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг хамтран ажиллах талаар харилцан ярилцав. БНСУ-ын Солонгос улсын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын Төлөөлөгчид гурав хоногийн айлчлалын төгсгөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын хооронд найрамдалт харилцааны “Санамж бичиг“ үзэглэв.  Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд улс төр, нийгэм ,эдийн засаг, соёлын талаар санал бодлоо солилцох, харилцан айлчлуулж шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн, төлөөлөгчдийг туршлага судлах талаар санамж бичигт тусгасан байна. 
Хоёр улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн  анхны ажлыг  хүмүүнлэгийн ажлаар эхлүүлсэн байна. Дархан сумын 3 дугаар багийн иргэн P.Батнасангийн хоёр охинд БНСУ-ын Бүчонь хотын Католокийн Их сургуулийн эмнэлэгт “Чихний дунгийн суулгац”-ын мэс засал амжилттай хийсэн. БНСУ-ын Кёнги аймгийн  Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо болон Төлөөлөгчид хамтран хандивын аян өрнүүлж хагалгааны зардал, онгоцны тийз, байр, хоол, орчуулагчийн зардал зэрэг нийт  350 орчим  сая төгрөг болсныг Солонгосын талаас мэдээлсэн юм.
Тэрээр Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбат нар БНСУ-ын Кёнги аймагт албан айлчлал хийх үеэр түргэн тусламжийн болон галын машин шаардлагатай байгааг хэлж энэ тал дээр  бодит тусламж үзүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан байдаг. Энэ хүсэлтийн дагуу аймгийн “Яаралтай түргэн тусламж 103” –ийн тасагт иж бүрэн тоноглогдсон старекс маркийн түргэн тусламжийн  зориулалтын машин ирсэн.
Манай аймагт БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын  “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид айлчилсан Тэд айлчлалынхаа үеэр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Орхон сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн үйлчилгээ болоод гал түймрийн аюул,  байгалийн гамшгаас хамгаалах яаралтай тусламжийн 4 автомашиныг 2016 оны 02-р сарын 22-ны өдөр гардуулж өгөв.
 Автомашинтай болсноор иргэдэд эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна хэмэээн БНСУ-ын зочид төлөөлөгчид хэлэв. БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж ирэх онд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймгийн ОБГ-ын боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгаа сайхан  мэдээг дуулгав.
Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны үр дүн биелэлээ олж бодит ажил хэрэг болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%