Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын “ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ” өнөөдөр Дархан-50 цогцолборын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, Дархан-Уул цэргийн хүрээний дарга, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Алтангэрэл, ахмад дайчид, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцлоо.