Хорьдугаар зуунд колончлогдож байсан улс орнуудын дунд Солонгос улс л эдийн засгийн хувьд аж үйлдвэржсэн, нийгмийн хувьд хөгжсөн, улс төрийн хувьд ардчилсан, соёлын хувьд динамик үндэстэн уруу амжилтттай шилжсэн улс орны нэг юм.
1953 онд Солонгосын дайны дараа хамгийн ядуу улс байсан Солонгос улс нь одоо эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ хамгийн баян 10 улсын нэг болсон бөгөөд ёс зүйн хувьд нэг төрлийн улсаас 1,2 сая гаруй гадаадын оршин суугчидтай өргөн хүрээний олон ургальч улс уруу шилжсэн байна. Улс төрийн хувьд, 1980оны дунд үе хүртэл ганцаар ноёрхсон дэглэмийн хяналтан дор байсан Солонгос улс ардчилал бүрэн цэцэглэн хөгжсөн улс болсон байна.
Газар зүйн хувьд Солонгос улс нь зүүн Азид орших нэгэн жижиг арлын улс юм. Солонгосын хойг нь ойролцоогоор 1000 километр урттай, 200 километр өргөнтэй байна. Баруун хойд талаараа Шар тэнгисээр Хятад улстай, баруун урд талаараа Зүүн тэнгисээр Япоп улстай тус тус хиллэдэг. Солонгосын дайны төгсгөлөөр Солонгосын хойг нь Бүгд найрамдах Солонгос улс болон Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улс гэж 2 хэсэгт хуваагдсан : Солонгосын хойгийн 220,847 км2 талбай бүхий нутаг дэвсгэрээс 44,6% буюу 98,444 км2 нь Бүгд найрамдах Солонгос улсад, 123,138 км2 буюу 55% нь Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улсад хамаарагддаг байна. Үлдсэн 907 км2 нутаг дэвсгэрийг 2 Солонгосын хоорондох зэвсэглэсэн зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх жийрэг бүс нутгийн үүргээр цэрэгжилт зэвсэггүй бүс гэж нэрлэдэг байна.
НУТГИЙН УДИРДЛАГЫН ИНСТИТУЦЛЭГДСЭН БҮТЭЦ
Нутгийн өөрөө удирдлага нь газар зүйн нутаг дэвсгэрээрээ зааглагдан амьдарч байгаа сонгуулийн эрхтэй оршин суугчид нь төлөөлөгчдөө сонгож, төв Засгийн газраас харьцангуй бие даасан байдалтайгаар сонгогдсон төлөөлөгчдөөрөө орон нутгийн удирдлагыг удирдуулан хэрэгжүүлдэг засаглах систем юм.
Солонгос улсад нутгийн өөрөө удирдлагын тогтолцоог 1948 оны наймдугаар сарын 15-нд Бүгд Найрамдах Солонгосыг үүсгэн байгуулсны 4 жилийн дараа буюу 1952 онд хэрэгжүүлсэн байна. Гэсэн хэдий ч, энэ нь Ли Синманы удирдлага, дэглэмийн үед зөвхөн 9 жил үргэлжлээд, дараа нь эмх замбараагүй байдал уруу гажиж задарсан байна. Парк Чун Хи-гийн цэргийн төрийн эргэлтийн дараа ганцаар ноёрхох удирдлага нэмэгдэж, орон нутгийн сонгуулиудыг зогсоож, Солонгосын хойг нэгдэх хүртэл тодорхой бус хугацаагаар орон нутгийн эрх мэдлийн хэрэгжилтийг хойшлуулсан байна.
1979 оны Ерөнхийлөгч Паркийн улс төрийн аллага болон тавдугаар Бүгд Найрамдах улсын мандан бадралт нь нутгийн өөрөө удирдлагын үндсэн хуулийн суурийг дахин тавьсан юм. Тавдугаар Бүгд Найрамдах улсын үндсэн хуулийн 118 дугаар заалтаар, орон нутгийн эрх мэдлийг орон нутгийн эрх зүйн зохицуулалт, өмчийн удирдлага болон оршин суугчдын нийгмийн халамжид холбогдох удирдлагын асуудлыг хамруулснаар өргөжүүлж өгсөн. Цаашилбал, 19 дүгээр заалт нь орон нутгийн зөвлөлийг тодорхойлсон юм. Ийнхүү орон нутгийн зөвлөлийг сэргээн тогтоосон тухай, Үндсэн хуулийн нэмэлт 10 дугаар заалт нь “Орон нутгийн удирдлага нь санхүүгийн хувьд өөрийгөө хангах замаар өсч дэвжин, орон нутгийн зөвлөлийг үргэлжлүүлэх болно” гэж тодорхойлсон байна.
Солонгос улс нь 1970, 1980-иад онуудад өргөжин, хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн хөгжилдээ сэтгэл хангалуун байсан ч ард түмэн нь улс төрийн эрх чөлөө болон хүний эрхийн асуудлуудыг илүү их сонирхох болсон. Ардчилал 1980-иад оны сүүл, 1990 оны эхэн үеийн нэгэн шийдвэрлэх асуудал болсон. Дунд давхаргын Солонгосчууд, мөн түүнчлэн ажилчид болон коллежийн оюутнууд гэх мэт нийгмийн бүлгүүд улс төрийн болон засаглалын ардчилсан шинэчлэлийг шаардаж байсан. Олон нийтийн саналаар ерөнхийлөгчийн шууд сонгуулийг шаардаж байсан хөдөлгөөний үед нутгийн өөрөө удирдах системийн сэргэлт нь улс төрийн зөрчлийн нэгэн гол цэг, ардчиллын нэгэн бэлгэдэл болсон юм.
Орон нутгийн өөрөө удирдах тогтолцооны талаарх удаан хугацааны маргаан болон нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн актад оруулсан хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийн дараа, орон нутгийн удирдлагын сонгуулиудыг 1991 онд явуулсан бөгөөд үүнээс хойш бүрэн эрхтэй орон нутгийн өөрөө удирдлагыг 4 жилээр орон нутгийн сонгуулиар өнөөг хүртэл үргэлжүүлж байгаа билээ.
НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО БА БҮТЭЦ
Солонгос улс нь нутгийн удирдлагын 2 шатлалын тогтолцоотой. Дээд шатлалын /бүс нутгийн түвшин / нутгийн удирдлага нь аймаг /Do/ болон метрополитан хот /Kwangyeok-si/ -ыг багтаадаг бол доод шатлалын /хөдөө орон нутгийн түвшин/ нутгийн удирдлага нь хөдөөгийн муж /Gun/, хот /Si /болон дүүрэг /Gu /-ээс бүрддэг байна.
Хотууд хоорондоо нэгдэж, нягтран бэхжсэний үр дүнд 1995 оноос хойш бие даасан байгууллагуудын нийт тоо 2012 оны 7-р сарын 1-ний байдлаар 244 хүртэл буурсан. Ийнхүү нийт тоо нь 17 бүс нутгийн нутгийн удирдлага болон 227 мужийн нутгийн удирдлагаас бүрдэж байна.
Дээрх хүснэгтээр бол, бүс нутгийн нутгийн удирдлага нь Сөүл нийслэл хот, Сөжонг хот, 6 метрополитан хотууд / Busan, Incheon, Daegu, Gwangju, Daejeon, Ulsan / ба 8 аймгууд / Gyeonggi, Gangwon, Chungnam, Chungbuk, Jeonnam, Jeonbuk, Gyeongnam, Gyeongbuk /, Чежү аймаг юм.
Солонгосын нийслэл хот учраас нь Сөүл хотыг тусгай метрополитан хот гэж үздэг. Төв Засгийн газрын 9 яамд, Засгийн газрын холбогдох агентлагууд болон Засгийн газрын судалгааны институтуудыг нүүлгэн байршуулсан учраас Сөжонг хотыг тусгай бие даасан хот гэж тодорхойлон авч үздэг. Сежонг хотын эрх зүйн статус нь Америкийн Нэгдсэн улсын Вашингтонтой маш төстэй юм.
Чежү аймаг нь олон улсын хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар өөрийгөө хөгжүүлж, эдийн засгийн харилцааны хувьд харьцангуй илүү бие даасан, тусгай хараат бус аймаг бөгөөд шүүх эрх мэдлийн хувьд засаг захиргааны 2 хотыг багтаасан юм. Мөн түүнчлэн, тус аймаг нь бие даасан байгууллагууд бус засаг захиргааны 2 хоттой. Чежү аймгийн 2 хотын хотын даргыг Чежү аймгийн Засаг дарга томилдог байна.
Доод шатлалын нутгийн удирдлагуудад 80 муж, 73 хот болон 69 бие даасан дүүргүүд байдаг. Түүн дотроо, бүх бие даасан дүүргүүд болон хотууд нь метрополитан хотууд болон аймгуудад хамаарагддаг. 80 мужийн 75 нь аймгуудын дэд удирдлага бөгөөд үлдсэн 5 муж нь метрополитан хотуудын дэд удирдлага болдог. Оршин суугчдын эдийн засгийн үйл ажиллагаа болон өдөр тутмын амьдралын аль алиныхны хувьд 5 муж нь метрополитан хотод маш ойрхон учраас тэднийг метрополитан хотуудтай нэгтгэдэг.
Бүх 244 орон нутгийн удирдлагыг сонгогдсон зөвлөлүүд болон засаг захиргааны удирдах ажилтнуудаараа нь бие даасан байгууллагууд болгон ангилдаг. Доод шатлалын нутгийн удирдлага нь хөдөөд EUP болон MYEON, хотод DONG гэсэн засаг захиргааны дэд нэгжүүдтэй байдаг.
Аль нэг нутгийн удирлага нь нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн актад тусгагдсан тодорхой нөхцөлүүдийг хангаснаар хууль эрх зүйн статусаа өөрчилж болно. Хэрвээ хүн ам нь 50,000-аас давж, шүүх эрх мэдлийн ихэнх нь хөдөөгийн хоттой болсон гэсэн 2 шалгуурыг хангаж байх юм бол хөдөөгийн муж буюу /Gun/-ийг хот буюу /Si/ болгон өөрчилж болно.
Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн акт нь 500,000-аас дээш оршин суугчидтай хотууд нь хотын танхим болон Dong-ийн байгууллагуудтай холбоотой байдаг дэд шатлалын засаг захиргааны байгууллага шиг засаг захиргааны дүүргүүдийг байгуулж болно гэж тогтоосон байдаг.
Бие даасан дүүргүүдтэй харьцуулахад ялгаатай нь засаг захиргааны дүүргүүд нь дүүргийн байгууллагуудын захиргааны дарга нарын томилдог сонгогдсон хотын дарга нарын бүрэн хяналтан дор ажилладаг. Түүнчлэн, хууль эрх зүйн байгууллага байдаггүй засаг захиргааны дүүргүүд нь хотын Засгийн газрын засаг захиргааны үүргийг гүйцэтгэж үйлчилгээ явуулдаг.
1 сая гаруй оршин суугчидтай нэгэн хотыг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд бие даасан дүүргүүдтэй байдаг нэгэн метрополитан хот гэж тодорхойлж болно. Гэсэн хэдий ч 1 сая хүн амтай байх нь хангалттай нөхцөл байдал биш бөгөөд харин метрополитан хот болоход хэрэгтэй үзүүлэлт юм. Үнэндээ, 1,0 сая гаруй хүн амтай хэд хэдэн хотууд нь санхүүгийн чадавх гэх мэт бусад нөхцөл байдлуудыг хангаагүй байдаг учраас метрополитан хотын эрх зүйн статусыг авдаггүй байна.
АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ШҮҮХ ЭРХ МЭДЛҮҮД
Аймгуудаас 6 метрополитан хотуудыг тусгаарлан салгаснаас өөр үндсэн өөрчлөлт хийлгүйгээр аймгуудын өнөөгийн шүүх эрх мэдлийг 100 гаруй жил тогтвортой хадгалж байгаа юм. Нутгийн удирдлагуудын өнөөгий шүүх эрх мэдэлд нэлээд асуудлууд байдаг нь үнэн юм.
Нэгдүгээрт, 1970-аад оноос хойш Солонгос улс нь зам тээвэр, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжил, нийгмийн дэд бүтцийг шинэчлэх, хотжих гэх мэт нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтүүдийг хийж хөгжсөн боловч нутгийн удирдлагын шүүх эрх мэдэлд өөрчлөлтүүд маш ховор тусгагдсан байдаг.
Хоёрдугаарт, ижил түвшний нутгийн удирдлагуудын дундах хүн ам болон нутаг дэвсгэрийн хэмжээний ялгаанууд нь санхүүгийн хүчин чадал буюу багтаамжийн хувьд тэнцвэртэй биш байдлыг үүсгэж байдаг. Энэхүү санхүүгийн багтаамжийн тэнцвэртэй бус байдал нь нутгийн удирдлагуудын дундах зөрүүтэй байдлыг улам өргөжүүлэх шалтгаан болж байна.
Дээрх хүснэгтэд үзүүлснээр, хүн ам болон нутаг дэвсгэрийн ялгаатай байдал нь нутгийн удирдлагуудын ижил төстэй төрлүүдийн хооронд асар том байна. Жишээлбэл, Gyeongbuk аймагт байрлах Andong-si нь Gyeonggi аймгийн Guri-si-гээс 45 дахин том нутаг дэвсгэртэй. Хүн ам тоогоороо, Сөүл метрополитан хотын Songpa-gu нь Дэгү метрополитан хотын Jung-gu-гаас 14 дахин их хүн амтай байна.
Европ болон Америкийн олон улс орнууд нь нутгийн удирдлагын хэд хэдэн өөр хэлбэрүүдтэй байхад Солонгос улсын бүх нутгийн удирдлагууд нь нэгдсэн улс дахь хотын дарга нарын зөвлөл шиг ижил засаглалын бүтэцтэй байдаг. Нутгийн удирдлагын хотын дарга нарын зөвлөл нь ерөнхий удирдах ажилтан / аймгийн Засаг дарга, метрополитан хот, хот, муж болон дүүргийн хотын дарга гэх мэт / болон орон нутгийн зөвлөлөөс бүрдэнэ.
Дээд болон доод түвшний нутгийн удирдлагуудын Засаг дарга болон хотын дарга нарыг 4 жилийн хугацаатайгаар шууд олон нийтийн саналаар сонгодог. Дээд болон доод түвшний нутгийн удирдлагуудын аль алины зөвлөлийн гишүүдийн хувьд, 11-ээс 10-ыг нь олон нийтийн саналаар сонгодог бол үлдсэн суудлыг нь пропорционалиар төлөөлөгчид нь эзэмшдэг.
Хотын дарга болон Засаг дарга нар нь нутгийн удирлагын удирдах түвшний
лидерүүдийн гол нөөц болдог. Удирдах салбарын албан хаагчид болон туршлагажсан
тэргүүн нарын хувьд, тэд засаг захиргааны өдөр тутмын үйл ажиллагаанууд, дээд
түвшний албан хаагчдыг томилох болон төсөв бэлтгэх үүрэгтэй. Тэд зөвлөлийн үйл
ажиллагааг хориглох эрх мэдэлтэй байдаг.
Онолын хувьд, оршин суугчдынхаа эрх ашгийг төлөөлж байгаа эрх зүйн
чадамжтай байгууллага гэдэг утгаараа орон нутгийн зөвлөл нь орон нутгийн өөрөө
удирдлагыг явуулахад тэнцвэржүүлэх болон
хяналт тавих үүргийг гүйцэтгэх тэгшитгэх эрх мэдэлтэй. Сонгогдсон удирдлагууд болон орон нутгийн зөвлөлийн аль алинынх нь гүйцэтгэх үүрэг, эрх мэдлүүдийг дараах
хэсгээр тайлбарлана.
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДЫН ЧИГ ҮҮРГҮҮД
1. Эрх мэдэл болон удирдлага захиргааны хязгаарлагдмал хүрээ
Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн актаар бол Солонгосын орон нутгийн удирдлагууд нь өргөн хүрээний засаглалын чиг үүргүүдээр эрх мэдэл болон захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг. Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн актийн 9-р зүйл нь байгалиасаа, мөн чанараараа орон нутгийнх байдаг чиг үүргүүдээр болон төв Засгийн газрыг төлөөлж байгаа чиг үүргүүдээр орон нутгийн удирдлагыг хангадаг.
Энэ актанд нутгийн удирдлагын чиг үүргүүдийн 6 категорийг жишээ болгосон байна.
• нутгийн удирдлагуудын нутаг дэвсгэрийн шүүх эрх мэдэл, зохион байгуулалтын болон удирдлагын
аспектүүдтэй холбоотой чиг үүргүүд
• орон нутгийн оршин суугчдын нийтлэг нийгмийн халамжийг дэмжих чиг үүргүүд
• хөдөө аж ахуй, ойн аж ахуй, худалдаа, үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой чиг
үүргүүд
• бүс нутгийн хөгжил, барилга байгуулалт болон хүрээлэн байгаа байгууламжийн менежменттэй
холбоотой чиг үүргүүд
• боловсрол, атлетикийн үйл ажиллагаанууд, соёл урлагийг дэмжих чиг үүргүүд
• иргэний хамгаалалт болон тэмцэлтэй холбоотой чиг үүргүүд
Бодит байдал дээр, орон нутгийн удирдлагын чиг үүргүүдийн хүрээ харьцангуй хязгаарлагдмал байдаг. Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн актийн 9-р зүйлийн болзолт заалт нь үндсэндээ дээрх орон нутгийн чиг үүргүүдтэй холбоотой орон нутгийн удирдлагуудын олон эрх мэдэл болон удирдлагыг хязгаарладаг.
Болзолт заалт “энэ хуульд тухайн чиг үүргүүдийг онцгойлон заасныг ч үл харгалзан, хэрвээ бусад хуулиуд тухайн чиг үүргүүдийг төв Засгийн газрын чиг үүргүүд гэж тодорхойлсон л бол төв Засгийн газар нь ямар нэгэн чиг үүргээс дээгүүр өөрийн эрх мэдэл, хяналтыг явуулж болно ” гэж заасан байдаг.
Өнөө үед, олон тооны хуулиуд нь орон нутгийн удирдлагын эрх мэдэл, бие даасан байдлыг ноцтойгоор сулруулж байгаа төв Засгийн газрын дээрх жишээ татсан чиг үүргүүд шиг чиг үүргүүдийг нөхцөлдүүлдэг.
2009 оны Төвлөрлийг сааруулах ерөнхийлөгчийн комиссын дотоод мэдээллээр бол Засгийн газрын чиг үүргүүдийн тоо 42,320-аар тоологдсон байна. Үүний дотроос, төв Засгийн газар гуравны хоёр гаруй (71.4% буюу 29,980) шийдвэрийн эцсийн эрх мэдлийг гаргадаг бол орон нутгийн удирдлагууд нь гуравны нэг хүрэхгүй (27.9% буюу 11,817) –г хариуцдаг бөгөөд төв Засгийн газрыг төлөөлдөг орон нутгийн удирдлагуудын чиг үүргүүд нь 3.6% буюу (1,523) байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЧИГ ҮҮРГҮҮДИЙН ХУВААРИЛАЛТ
Local- орон нутгийн үүрэг central- төв Засгийн газрын үүрэг delegated-төлөөлсөн үүрэг
1.
Өөр өөр түвшний
нутгийн удирдлагуудын хоорондох чиг үүргүүдийн
давхцал
Давхцал гэдэг нь Солонгос улсын өөр өөр түвшний нутгийн удирдлагуудын
хооронд чиг үүргүүдийг хуваарилах явцад илэрч буй шинж чанаруудын нэг юм. Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн акт нь дээд шатлал болон доод шатлалын нутгийн удирдлагын
хоорондох чиг үүргүүдийн хуулийн заалтыг тодорхойлсон хэдий ч 2 түвшний
хоорондох хариуцлагын хүрээ нь тодорхой биш, нарийн төвөгтэй юм.
Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн акт нь дээд шатлалын нутгийн удирдлагад (аймаг болон метрополитан хотууд ) дараах чиг үүргүүдийг хамааруулдаг.
- 2 ба түүнээс дээш доод шатлал нутгийн удирдлагуудад
нөлөөлөх удирдах түвшний засаг захиргааны ажил хэргүүд
- дээд шатлалын ижил нутгийн удирдлагад хамаарагдаж байгаа доод
шатлалын нутгийн удирдлагуудад тохирох ижил стандартуудын дагуу явуулах ёстой
ажил хэрэг
- дээд шатлалын ижил нутгийн удирдлагуудын доторх бүх
суурингуудад нэг төрлийн аргаар явуулах шаардлагатай ажил хэрэг
- үндэсний Засгийн газар болон доод шатлалын нутгийн
удирдлагын хоорондох зохицуулалт, гэрээтэй холбоотой ажил хэрэг
- 2 ба түүнээс дээш доод шатлалын нутгийн удирдлагуудын
хамтарсан байгууламжид тохирохуйц тийм хэмжээний байгууллагуудын удирдлага
болон байгууламжтай холбоотой ажил хэрэг
Нөгөө талаас, нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн акт нь дээд шатлалын
удирдлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа чиг үүргүүдийн ажил хэрэг нь доод
шатлалын нутгийн удирдлагын чиг үүрэг болно гэж тодорхойлсон байдаг. 500,000 ба түүнээс дээш хүн амтай доод шатлалын нутгийн удирдлага нь дээд
шатлалын нутгийн удирдлагын явуулж байгаа ажил хэрэгт илүү хариуцлагатай байх
ёстой байна.
2.
Төвлөрлийг
сааруулах хүчин чармайлтууд
Төв Засгийн газар нь орон нутаг уруугаа эрхээ шилжүүлэхдээ дургүй байдгийг
орон нутгийн удирдлага дахь төрийн албан хаагчид болон эрдэмтэд шүүмжилдэг. Үндэсний Засгийн газар нь 1999 онд Төвлөрлийг сааруулах Ерөнхийлөгчийн
комисс гэж нэрлэгдэх Засгийн газрын ажил хэргийг шилжүүлэх тусгай хороог
байгуулсан бөгөөд Төвлөрлийг сааруулах явцыг дэмжих тусгай актыг 2004 онд батласан.
Энэхүү акт нь төвлөрлийг сааруулах шаардлага байгааг тунхаглан зарлаж, төвлөрлийг сааруулах зарчмууд болон арга зүйг
тодруулж өгсөн. Энэхүү актын нөхцөл болзол дээр тулгуурлан үүсгэн байгуулагдсан комиссын
гол үүрэг нь төв болон орон нутгийн удирдлагууын хооронд засгийн газрын ажил хэргийг системтэйгээр хуваарилах болон
шилжүүлэхийг дэмжих явдал юм.
Доорх хүснэгт нь Төвлөрлийг сааруулах Ерөнхийлөгчийн комисс үүсгэн
байгуулагдснаас хойших түүний гүйцэтгэлийн тухай статистик тоо баримтыг харуулж
байна.
3023 чиг үүргийг төвлөрлийг сааруулахад зориулж сонгосон бөгөөд 2011 оны
12-р сарын байдлаар тэднээс 1,709 чиг үүрэг нь аль хэдийн төвлөрлийг сааруулсан
бол 1,314 чиг үүрэг нь ажиллаж байгаа байна.
Үнэн хэрэг дээрээ, өмнөх Ерөнхийлөгч Ро Мү-хөүний удирдаж байсан оролцоот
Засгийн газар нь глобальчлалын эрин үед өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөөн,
харилцан хамаарлыг даван гарах болон үндэсний Засаглалыг шинэчлэх Засгийн газрын стратегиараа төвлөрлийг сааруулах бодлогуудыг батлаж, түүнийгээ шаргуу даган мөрдөж, үндэстэн даяар
хөгжлийг тэнцвэртэй байлгаж байсан.
Төвлөрлийг сааруулах явцыг дэмжих тусгай актыг батлах болон Засгийн газрын
ихэнх яамдууд болон агентлагууд байрладаг бие даасан тусгай хот болох Сөжүнг
хотыг үүсгэн байгуулсан явдал хоёулаа харилцан хамаатай санаачилгууд юм.
Гэсэн хэдий ч, засгийн газрын төвлөрлийн сааруулах чиг үүргүүдийн явц нь орон нутгийн удирдлагууд төв Засгийн
газраас илүү их шилжүүлэлтийг шаардсаар л байтал маш удаан байна.
ДҮГНЭЛТ:
1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр ардчилсан хөдөлгөөний үр ашгаар
сэргэж ирсэн Солонгос улсын орон нутгийн бие даасан байдал нь 1991 оноос хойш
тасралтгүй орон нутгийн удирдлагын сонгуулийг хөгжүүлж, 1995 онд анхны орон
нутгийн сонгуулийг явуулж байсан. Гэсэн хэдий ч, төвлөрлийг сааруулах үйл явц нь өнөөгийн төлөв байдлаа “орон нутгийн бие
даасан байдал 30% байна” гэж өөрийгөө дооглосон тодорхойлолтыг хэрэглэхээр тийм
удаан явцтай байна.
Төвлөрлийг сааруулах явц нь ийм удаан алхамтай байгаа хэд хэдэн
шалтгаанууд байдаг. Орон нутгийн удирдлагууд нь төвлөрлийг сааруулах явцад
дагалдан гарч ирж байгаа хүндрэлтэй зорилтуудыг биелүүлэхийн тулд эхлээд өөрсдөө чадавхаа сайжруулах ёстой гэдэг дээр Төв
Засгийн газрын яамдууд болон агентлагууд саналын зөрүүтэй маргалддаг.
Эсрэгээр нь, төв Засгийн газар нь орон нутгийг хянах хяналт болон хүч
чадлаа алдахаас айдаг учраас тэдний үүрэг хариуцлагуудыг сааруулахыг хүсдэггүй
гэж орон нутгийн удирдлагууд үздэг.
Хоёулаа ор үндэсгүй аргумент юм. Ерөнхийдөө, орон нутгийн удирдлагын
чадавхийг бэхжүүлэх болон төвлөрлийг сааруулах үйл явцыг нэгэн зэрэг хийх
ёстой, учир нь тэдний аль аль нь нөгөөдөхөө хүчтэй болгож, бататгаж
байдаг.
Эх сурвалж: Local Government and
Public Administration in Korea
Хуудас 23-32-р
хуудас