Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2015 он - Төлөөлөгч, иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх жил

2016-03-21

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) 2015 оныг  “ИТХ-ын Төлөөлөгч, иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх жил” болгон ажилласан байна.

Тус жилийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулсан  бөгөөд тэдгээрээс дурдвал: 
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгогдсон багийнхаа ИНХ-д оролцож мэдээлэл хийх, иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсох ажлыг зохион байгуулсан байна. Тус сумын багууд 2015 онд 3 удаа хуралдахад багийн хурлын үйл ажиллагаа, хуралдааны ирц, иргэдийн оролцоо урьд жилүүдээс өндөр байсан ажээ. 
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор “Би Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч” аяны хүрээнд 2015 оны 10-11 дүгээр сард хуралдсан багийн ИНХ-аар ИТХ-ын төлөөлөгчийн нэрэмжит өдөрлөгийг, “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдийн санал хүсэлтийг сонсох, санал асуулга авах зэрэг ажлуудыг  зохион байгуулжээ.
Багийн Иргэдий Нийтийн Хуралд зөвхөн хурлын төлөөлөгчид төдийгүй, сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож, асуудал хэлэлцүүлэх, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг нь сонсон, мэдээлэл солилцжээ.  

Сумын БИНХ-ын дарга нар улирал бүрийн сүүлчийн сарын 25-нд цугларч, мэдээлэл арга зүйн зөвлөгөө авах, ИТХ, Тэргүүлэгчдээс зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцах, сумын Засаг дарга, ЗДТГ-ын ажилтнуудаас мэдээлэл авах, хамтарч зохион байгуулах ажлын талаар мэдээлэл солилцдог байна.

1 дүгээр сарын 25-нд сумын БИНХ-ын дарга нарын ээлжит уулзалтыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж, урд оны  үйл ажиллагааг дүгнэлээ. Энэ уулзалтаар сумын ИТХ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан, 2015 онд явуулах зорилтот жилийн тухай болон сумын Засаг даргын мэдээллийг хүргэв. 6 дугаар сарын 25-нд БИНХ-ын дарга нарын уулзалтаар ИТХ-аас эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааны мэдээлэл, нийгмийн даатгал, татвар, нийгмийн халамж газруудын хариуцсан  мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн ажээ.
БИНХ-ын дарга нарын мэдээллийг сонсож,багийн хурлын материалуудыг авч ажиллалаа. Мөн сумын бүх БИНХ-ын дарга нарын үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 10 дугаар сард хэлэлцэж заавар, зөвлөгөө, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. 

БИНХ-ын дарга нар ИТХ-ын нарийн бичгийн даргатай гэрээ байгуулж ажиллаж байна. Сумын 1,2,3,4,5, дугаар багууд багийн сангаа улам аривжуулж, багийн санд 50- дээш толгой мал, 240- 580 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй болсон байна. 
Сангийн малаараа өөрийн багийн мал багатай болон залуу малчдыг малжуулан  ажиллаж байгаа бөгөөд сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам боловсруулж, хурлаараа батлан ажиллаж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%