Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХҮРЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НЬ ХАМГИЙН ТААТАЙ БОЛОМЖУУДЫГ ОЛГОНО.

2016-03-22

Дархан-Уул аймаг дахь Үйлдвэр Технологийн Паркийн гүйцэтгэх захирал Ц.Давааням

ҮТП-ын ажил ямар шатандаа яваа талаар болон цаашдын үйл ажиллагааных нь талаар уулзаж ярилцлаа.

ҮТП-ын төслийн үндэслэл хэрхэн тавигдаж, ямар зорилгоор хэзээ байгуулагдсан бэ?

Энэ бол төр засгаас аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил бөгөөд орчин үеийн шинэ техник, технологи бүхий, импортыг орлох, экспортод гаргах эцсийн бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрийн бүс нутагтай болъё гэсэн үндсэн зорилготой юм.

2007 онд Дархан-Уул аймаг дахь шинжлэх ухааны байгууллагууд, бизнесменүүд, эрдэмтэн докторууд хамтран Дархан дахь аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааны чиглэлүүдэд ТЭЗҮ хийж боловсруулснаар тус компани байгуулагдсан. 2012 онд Төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Дархан минж зэрэг компаниудын үйл ажиллагаа,барилгын материалын үйлдвэрлэл болон хөнгөн хүнснийчиглэлээрүйлдвэрлэлэрхэлжбайгаакомпани, ажахуйннэгжүүдэд дахинсудалгааявуулж, шинээр ТЭЗҮ-гхийснээрганхайлах, төмөрлөгийнүйлдвэрлэл, металлхийц, газрынтос, алтцэвэршүүлэхболонхөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх төрлүүдээр Аж Үйлдвэрийн яамнаас тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна.

Одоогоор ажлын явц ямар шатандаа байгаа вэ?

Дархан-Уул аймгийн ҮТП-нь 3 бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй /Төмөрлөгийн үйлдвэр, Дархан Нэхий, Дархан Мийт Фүүдс, Силикат, Монгол алтан тос, Поликом, Техно Металлзэрэг/ нийт 12 компанитай хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэтехнологи, техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх чиглэлээр мөн зарим эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгаанычиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Түүнчлэн цаашид шинээр ажлын байр олноор бий болгох, түүхий эдийн чанар, гарцыг сайжруулж нэмэгдүүлэх, кластерийн зохион байгуулалттай эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдтэй болохоор зорилт тавин төсөл, санал боловсруулан ажиллаж байгаа.

ҮТП-ын Эрх зүйн орчин хэрхэн тодорхойлогдсон байдаг вэ? Дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар таатай боломжуудыг олгохоор тусгагдсан байдаг юм бол?

2010 онд батлагдсан ҮТП-ийн эрхзүйн байдлын тухай хуулиар ҮТП-ийн бүс нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд нь:

Газрын төлбөр, үл хөдлөхийн төлбөрөөс чөлөөлөгдөх

Ашиг орлогын татварын хөнгөлөлт эдлэх

ҮТП-ийн нутаг дэвсгэрт газар авах, байршил тогтоолгож авах

Дэд бүтцээрхангагдах, олон улсын хөнгөлөлттэй зээлд баталгаа гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлнэ гэж заасан байгаа.

Энэ бол бизнес эрхлэгчдэд үзүүлж буй маш таатай боломж юм.

Мөн 2013 оны “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиар мөн давхар хөнгөлөлтүүдийг эдэлнэ. Үүнд: тоног төхөөрөмжийн Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөгдөх, газар эзэмших хугацааг 60 жилээр олгох, дахин сунгах гэх мэт. Түүнчлэн татваруудыг тогтворжуулах гэрчилгээг /гааль, НӨАТ, орлогын албан татварын/олгох бөгөөдмөн дээрх хуульд зааснаар орон нутагт хийгдсэн хөрөнгө оруулалтанд илүүнэмэлт хөнгөлөлтүүд эдэлнэ.

Өөрөөр хэлбэл, жишээ нь эрхэм хөрөнгө оруулагч таУлаанбаатарын бүс нутагт 15,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд5 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ авах бол Дарханд 5,0 тэрбумийн хөрөнгө оруулалт хийснээрадил 5 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ авах боломжтой гэх мэт.

Дээрх бүх нөхцөл, хөнгөлөлтүүд ньУИХ, Засгийн газраас хөрөнгө оруулагч нарыг дэмжих бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бизнесийн таатай орчин бүрдүүлсэн хуулиуд юм.

Хөрөнгө оруулагч нарын хувьд дотоодын болон гадаадын гэсэн ямар нэгэн өөр өөр заалт, хөнгөлөлтийн нөхцөлүүд бий юу?

Ямарч ялгаа байхгүй, ижил нөхцөлүүдийг санал болгож байгаа. 2013 оны “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд хөрөнгө оруулалт хийж буй гадаад дотоодын ямар ч компаниуд ижил тэгш нөхцөл, хөнгөлөлт эрхүүдийг эдэлнэ гэж заасан байгаа.

Тэгэхээр маш их боломжууд, таатай нөхцөлүүд ҮТП-ын хүрээнд санал болгогдож байгаа юм байна. ҮТП-д хамаарагдах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэдд ямар үндсэн шалгуур тавигддаг вэ?

Хамгийн гол шалгуур бол ИМПОРТЫГ ОРЛОХ, ЭКСПОРТОД ГАРГАХ, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нэвтрүүлжЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэх гэсэн үзүүлэлт юм.

Манай Дархан-Уул аймгийн ҮТП-д хамаарагдахын онцлог давуу тал нь юу вэ?

Мэдээж, дээр дурьдагдсан хуулиар олгогдох давуу талуудаас гадна Дархан-Уул аймаг маань өөрөө мэргэжилтэй боловсон хүчний нөөц сайтай, дэд бүтэц, зам харилцаа өндөр хөгжсөн ньүйлдвэрлэл явуулахад маш их давуу тал болж байгаа юм. Үүний зэрэгцээ манай аймгийн бүс нутаг нь жимс жимсгэнэ, арьс шир, мах сүү, зөгийн бал зэрэг экологийн гаралтай түүхий эдээр баялаг. Эдгээр түүхий эдийнхээ чанарыг сайжруулж түүний гарцыг нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг олноор бий болгох боломж байна.

Тухайлбал хөрш гурван орны /Монгол, Орос, Хятад/ерөнхийлөгч нарын уулзалт, мөн Монгол Япон орнуудын Засгийн газрын хооронд байгуулсан Эдийн засгийн харилцан түншлэлийн гэрээгээрхөрөнгө оруулагчдын сонирхлыг татах таатай нөхцлүүд бүрдээд байна. Оросын хөрөнгө оруулагч нар манай ҮТП-ийн бүс нутагт үйлдвэрлэл эрхэлснээр Япон, Хятадын зах зээлд бүтээгдэхүүн борлуулах боломжтой болж Хятад, Японы хөрөнгө оруулагчид ч гэсэн манай бүс нутагт үйлдвэрлэл эрхэлснээр Орос, Хятад, Японы зах зээлд бүтээгдэхүүн борлуулах үүд хаалга нээлттэй болсон.

Ингэснээр монгол улсын дотоодын үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх, орон нутгийн төсөвт төвлөрөх татварын хэмжээ өсөх, гадаад валютын урсгал нэмэгдэх зэрэг маш олон талын ач холбогдолтой юм.

Удахгүй болох “Дарханы хөгжил” ОУ-ын форумын үеэр бид энэ боломжуудыг танилцуулах болно. Энэ нь Монгол улсад, үүний дотор Дархан-Уул аймагт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд таатай нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Үйлдвэрлэл хэт төвлөрөөд ирэхээр байгаль экологидоо, хүн амын амгалан тайван байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэх хандлага байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Парк энэ тал дээр тухайн үйлдвэрлэлийн төсөл хэлэлцэгдэх үеэс эхлэн хяналт тавьж ажилладаг. Байгаль экологид хор нөлөөгүй шинэ технологи нэвтрүүлж байгаа эсэх, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа зохих түвшинд байгаа эсэх, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн нь олон улсын чанар стандартад нийцэж байгаа эсэх гэх мэт шалгуур үзүүлэлт тус бүрд хяналт тавигдах юм.

Одоогоор шинээр ямар чиглэлд илүү анхаарч ажиллаж байна вэ?

Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий нийтээр эдийн засгийн хямралтай байна. Иймд бид үйл ажиллагаа нь зогссон, идэвхгүй байгаа үйлдвэр, компаниудынхаа үйл ажиллагааг сэргээх, цааш нь тогтвортой явуулах гарц боломжуудыг судалж байна. Мөн түүхий эдийнхээ чанарыг сайжруулж, гарцыг нэмэгдүүлэх, АГРО ПАРК бий болгохтал дээр илүү анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чацаргана, зөгийн бал, мах, сүү гэх мэт байгалийн түүхий эдээр үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, импортыг орлосон, экспортонд гаргах эцсийн бүтээгдэхүүн бий болгон Орос, Хятад, Япон улсын зах зээл дээр борлуулах зорилтуудыг тавиад байна.

Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%