Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар "Дүүргийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай" дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов зарлах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, "Дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс болон Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай", "Журамд нэмэлт оруулах тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Авлигатай Тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний 01/1586 албан бичгийн тухай" дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, "Алдарт эх одонгоор шагнуулахаар дэмжиж уламжлах тухай", "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нандин-Эрдэнэ нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%