Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахаар боллоо.

2016-03-24

Аймгийн УЗН-н хорооны дарга Д.Батдамба өчигдөр манай сумын удирдлагуудтай уулзаж хаваржилт хүндэрч, мал их хорогдож байгаатай холбогдуулж малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг ОУ-ын УЗН-ийн Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, МУЗН хамтран зохион байгуулахаар болсоныг танилцуулж гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн тусламжаас 30 өрхөд хүнсний багц болон 64000 /жаран дөрвөн мянган/ төгрөгийн бэлэн мөнгө, 40 өрхөд 192000 /Нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгний тусламж үзүүлэхээр боллоо. Хүнсний багцад 25 кн гурил, 10 кг цагаан будуу, 2 кг элсэн чихэр, 1л ургамлын тос, 500гр давс, 1.5 кг буюу 1 боодол цай орно. Тусламжид хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангасан өрхийн судалгааг багийн Засаг дарга нар, МЭҮТ, ИТХ-ын ажлын албатай хамтран 04-р сарын 01-ний дотор гаргаж 04-р сарын 05-нд тусламж ирнэ. Монголын улаан загалмай нийгэмлэг нь ОУ-ын УЗН-ийн Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны зөвлөмжийн дагуу 200-аас доош тооны малтай малчин өрхөд дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж тусламж үзүүлнэ. Үүнд:
-Өрх толгойлсон өндөр настай малчин өрх,
-Олон хүүхэдтэй малчин өрх
-Хөгжлийн бэрхшээлтэй малчин өрх
-Зуданд нийт 10 хувиас дээш малаа алдсан малчин өрх
-Өрх толгойлсон ганц бие эрэгтэй, эмэгтэй малчин өрх
-Бусад ОУ-ын болон дотоодын байгууллагын зудын үеийн хүмүүнлэгийн тусламжид хамрагдаагүй малчин өрх байхаар тооцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%