Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн дээд одон медалиар 70 гаруй хүн энгэрээ мялаав

2016-03-25

Аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, аж амьдралаараа Дархан хотынхоо түүхийг бүтээж буй иргэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн эрхэм дээд цол одон медаль хүртэв. Төрийн одон медаль гардуулах ёслолд аймгийн удирдлагууд оролцов. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Даваадулам, Р.Лхамсүрэн нарын 7 хүн,  Алтан гадас одонгоор Р.Маамуу , Д.Александр, М.Алмагүль нарын 28 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Р.Эрдэнэбаяр, А.Алтанцэцэг нарын 32 хүн, Цэргийн хүндэт медалиар А.Энхтүвшин, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Хурц нар шагнагдаж нийт 70 орчим хүн Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан байна.  Мөн Дархан-Уул аймгийн иргэн М.Хунлиуз нь улсад олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ соёл урлагийн салбарт зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууны хөгжим зохиож, үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах их үйлсэд онцгой гавьяа байгуулан ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%