Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДАД ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ НЬ

2016-03-28

Торонтогийн их сургуулийн Олон улсын харилцааны Мунх сургуулийн (ОУХМС) Засаглал ба Нутгийн удирдлагын санхүүгийн институтээс томоохон хот, хотын орчим бүсийн  хөгжилд тулгарч буй төсвийн хүндрэл ба хотын удирдлагын асуудлыг шийдэх  судалгааны тайлангийн хэсгээс та бүхэнд танилцуулж байна. 
ОУХМС нь оюутнууд, дипломын дараах сургалтыг хотын хөгжил руу чиглүүлж, дээрх судалгааг Канадын Засгийн газар, их дээд сургууль, жирийн иргэд, манлайлагч нарын дунд хэлэлцүүлэг, хурал зөвөлгөөнийг тогтмол хийдэг байна.  
Хөгжиж байгаа орнуудад төвлөрлийг сааруулах бэлтгэл ажил ямар байх вэ? 
Орон нутгийн засаглалын байгууллага төвлөрлийг сааруулахад хэрхэн бэлтгэх, ямар хариуцлага, үүрэгтэй байх вэ? Хотын удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанаас илүүтэйгээр удирдлагын бүтцийг хэрхэн зөв бий болгох, амьдралд хэрэгжихэд аль нь боломжтой талаар судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд улс, аймаг, сумын түвшинд төвлөрлийг сааруулах, дэд бүтцийг шинэчлэхээс эхлэх нь ёстой гэдгийг тогтоосон. 
Төвлөрлийг сааруулах урьдчилсан хүчин зүйл бол:
1. дэд бүтцийг бий болгох, хариуцлагын тогтолцоотой болох, 
2. орон нутгийн засаглалын байгууллагыг хариуцлага хүлээх чадвартай болгож, төсөвтэй болгох. 
Зарим орнууд иймэрхүү бүтцийг бий болгохын тулд орон нутгийн засаглал нь өөрийн орлогын эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлсон байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгон, санхүүжилтээ шийдэж чадсан байна.
Эдийн засгийн онолын стандартын дагуу төсвийн эрх шилжүүлэхдээ улсын болон аймгуудын түвшинд зөв нөхцөлөөр, илүү дэд бүтэц бий болгох хэрэгтэй байна.
OECD орнуудад усан онгоцны зогсоол, нисэх онгоцны буудал барих зэрэг том төслүүдийг ихэвчлэн орон нутгийн удирдлагын дор хийдэг.
Орлого багатай орнуудад төвлөрлийг сааруулах дэд бүтцийг бий болгохдоо бусад орнуудын туршлагыг судлуулах нь зүйтэй байдаг байна. Учир нь хөгжиж байгаа орнуудад төвлөрлийг сааруулах загвар нь тэр бүр тохирдоггүй. Нөгөө талаас орон нутгийн засаг захиргаа  үйлчилгээг хүргэх, хариуцлагаас зайлсхийдэг.
Аж үйлдвэр хөгжсөн орнуудад төвлөрлийг сааруулахад хөрөнгө оруулалтын дэд бүтэц бий болгохыг илүү чухалчилдаг.

Хүснэгт 1: Латин Америкийн орнуудын ЗГ-ын хөрөнгө оруулалт

 

Улс орнууд

Засгийн газрын хөрөнгө оруулалт(ДНБ-д эзлэх%)

Аймгуудын өөрийн хөрөнгө оруулалт

ЗГ-ын нийт хөрөнгө оруулалтад аймгуудын эзлэх хувь

ДНБ-д дахь Татвар хувь

ДНБ-дахь аймгуудын орлогын хувь

Нийт орлогод эзлэх хувь

Аргентин

1,3

1,1

84,6

30,8

5,6

18,2

Колумба

1,9

1,3

68,4

15,9

2,9

18,2

Чили

1,4

0,2

14,3

19,6

1,5

7,6

Перу

2,4

1,2

50,0

17,4

0,8

5,0


Дээрх хүснэгтээс харахад: 
Төвлөрлийг сааруулахад зориулсан хөрөнгө оруулалт нь аймгуудын орлогод нилээд хувь эзэлж байна. Түүнчлэн Перу улс нь өөрийн орлогоос илүү хөрөнгийг аймгуудын хөрөнгө оруулалтад зарцуулсан байна.
Энэ мэдээллээс харахад төвлөрлийг сааруулах дэд бүтцэд аймгуудын өөрийн хөрөнгө оруулалт тодорхой хувь эзэлж байгаа нь хөрөнгө оруулалт нь их багадаа биш, хөрөнгө оруулалтыг тусгайлан  зориулж байгаадаа гол ач холбогдол нь байгаа юм.
Төвлөрлийг сааруулах дэд бүтэц бий болгох ба төсвийн хуваарилалт
Дэд бүтэц нь ерөнхийдөө эдийн засгийн хөгжлийн бүтээл байдаг. Энэ бүтээлийг янз бүрээр тодорхойлж болдог. Төрийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдэгт төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт бас ордог. Зөвхөн хөрөнгө оруулалт гэхээс гадна хүний хүчин зүйлийг нэмэгдүүлсэн сургалт бас хамрагддаг. Хөрөнгө оруулалтыг дөрвөн хэсэгт ангилж үздэг. 
1. Дахин хуваарлалт(орон сууцжуулах,нийгмийн хамгаалал)
2. Төрийн худалдан авалт 
3. Эмнэлэг, сургууль
4. Дэд бүтэц
Энэ сэдвийн гол санаа нь удаан эдэлгээтэй барилга, орон сууц барих, түүний засвар үйлчилгээнд зориулан, төрийн үйлчилгээг хооронд нь уялдуулан, хөрөнгө оруулалт хийх нь үр дүнтэй байдаг талаар дурдаж байгаа юм. Тухайлбал: хурдны зам, гудамж, талбай, гүүр, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, усан хангамж, түгээлт, хог хаягдал зөөвөрлөх ажлыг харилцан уялдуулна гэсэн үг .
Цахилгаан станц барих, эрчим хүч түгээх, төмөр зам, онгоцны буудал барих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийх нь зохиостой нь туршлагаар батлагдсан .
Төсвийн зарцуулалтын хамгийн үр дүнтэй арга бол засаг захиргааны нэгжийн хамгийн бага түвшинд төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн нь иргэд сонгогчдын сэтгэлд нийцсэн, илүү ойрхон байдаг байна. Иймээс сонгогчдын нэрийн өмнөөс шийдвэр гаргах нутгийн удирдлагын байгууллага нь ямар ажлыг тоо хэмжээ, чанарын хувьд хэрхэн хийхийг шийдвэрлэдэг. 
Энэ үзэл санаа нь “Төвлөрлийг сааруулах теорем” (Oates 1972 ) юм.  Иргэд юу хүсч байгааг хийж гүйцэтгэснээр төрийн нэр хүнд өссөнө. Баг, хороонд төсвийн хөрөнгөөр иргэдэд чиглэсэн ажил хийсэн ч гэсэн, төрийн нэр хүндийг өсгөдөггүй хоёр шалтгаан байдаг. 
1. эдийн засгийн хямрал 
2. төрийн өөрийн иргэдэд үзэгдэх байдал
Төр хувийн хэвшлийн түншлэл төрийн нэр хүндийг өсгөхөд чухал үүрэгтэй байдаг. 
Эдийн засгийн онолын стандартын дагуу төсвийн эрх шилжүүлэх нь улсын болон аймгуудын түвшинд зөв  нөхцөл байдал дор илүү дэд бүтэц бий  болгоход хэрэгтэй байдаг байна. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%