Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАНЫ ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

2016-03-28

       Дархан хотыг олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж буй  “Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форум өнөөдөр /2016.03.28/ 09.00 цагт эхэлж, аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нээж, үг хэллээ.

      Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Оросын Холбооны Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Д.Доржиев, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын дарга Ли Жан Янг, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын худалдааны зөвлөх Огуз Куюумчи нарын зочид мэндчилгээ дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

      Нэгдсэн хуралдааныг “Дархан хотын хөгжлийн төлөв”, “Дарханы аж үйлдвэрийн хөгжил”, “Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд” гэсэн гурван асуудлаар хийж байна. “Дархан хотын  хөгжлийн ирээдүй” сэдэвт үндсэн илтгэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тавив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам”, Гавъяат барилгачин Я.Шархүү “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “Дархан Үйлдвэр технологийн парк”-ийн захирал Ц.Давааням “Үйлдвэр технологийн паркийн ирээдүйн хөгжил”, Гудамж төслийн төлөвлөлт судалгааны  албаны дарга Ө.Мөнгөнсарнай “Гудамж төсөл”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн дэд захирал К.Энхчулуун “Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлж байна. “Дарханы хөгжил -2016” олон улсын эдийн засгийн форум  хоёр  өдөр үргэлжилнэ.

   

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%