Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Дарханы Хөгжил” олон улсын эдийн засгийн форумыг нээж зочид үг хэллээ

2016-03-28

“Дарханы хөгжил” олон улсын форумыг нээж Дарханы ИТХ-ын дарга П.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид үг хэллээ.

 П.Эрдэнэбат : Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгч хурлын дарга энэ сайхан өглөөний мэндийг нийт ирсэн зочид төлөөлөгчидөд хүргэе. Дархан хотын засаг даргын санаачлагаар олон улсын эдийн засгийн форумыг анх удаа хийж байгаад баяртай байна. Дархан хот бол цагаан түүхтэй залуу хот юм.  Бид 5 зүйлийн хөгжлийг харж байна. Гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд маш чухал ажил болж байгаа ба нийгэм эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах тухай гарцаа олсон хэлэлцүүлэг болно гэж найдаж байна.

1. Инновацийн хүрээнд бараа бүтээгдэхүүнийг олон улсын жишигт хүрсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

2 Манай аймаг газар тариалангийн бүс нутаг.  Иймд улсдаа томоохонд тооцогдох УГТЭШХ–г түшиглэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид элит үрийн үйлдвэрлэл эрхлэх нөөц бололцоо өргөн байгааг бүрэн дүүрэн ашиглах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

3. Барилга бүтээн байгуулалтын салбарт ихээхэн анхаарч, улам илүү өргөжүүлэн ажиллах болно.

4. Орон нутагт болон улсын хэмжээнд томоохонд тооцогдох арьс, нэхий, ширэн эдлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын бүтээгдэхүүнийг таниулах таатай боломж бүрдсэн.

5. Уул уурхайг цаашид хөгжүүлж Олон улсын жишигт нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг үлдвэрлэх олборлох боломж бий. 


Арга хэмжээнд оролцогчид нээж үг хэллээ

Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан: Монгол эдийн засгийн фурум эхлээд 5 жил болж байна. Анх удаа үндэсний хэмжээнээс дутуугүй зохион байгуулж байгаад Дарханы хотын хамт олонд халуун баяр хүргэе. Мөн ерөнхийлөгч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлсэнийг хүргэхэд таатай байна. Энэ жил бид эх орондоо АСЕМ-ын хурал манай улсад хийгдэх гэж байгаа. Хурлын хүрээндл төр засгийн тэргүүнүүдийн уулзалтаас эхлээд 10 том уулзалтыг зохион байгуулах юм. Мөн энэ 3-р сард Монголын эдийн засгийн форум болох гэж байгаа ба эхлэл нь орон нутагт өрнөж байгаад баяртай байна.

Буриад улсын ардын хурлын дарга Доржеив Цырен Даши Эрдынеевич : Энэхүү эдийн засгийн фоурмд ирсэн та бүхний энэ өдрийн амрыг эрэе Дархан хоттой Худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр орны  Эдийн засгийн ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байна. Монгол Улс болон Буриадын худалдааны байгууллагууд нь хуулийн хүрээнд зөв зохистой хамтран ажиллаж байгаад таатай байна. Сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаа хамтын ажиллагааны  хүрээнд гадаад худалдаа нэмэгдэхүйц өссөн бөгөөд энэхүү өсөлтийг өндөр төвшинд хадгалж ажиллах болно. Цаашид улам өргөн хүрээтэйгээр хамтран ажиллахыг зорино. Та бүхэнд амжилт хүсье.

Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлө хДуглас Бингеман: Монгол Улс болон Канад хоёрын харилцаа улам өргөжиж байгаад баяртай байна. Монгол улс хамтын ажиллагааны хүрээнд хүсэл эрмэлзэл бүхий томоохон зорилготой ажилд оролцож байгаа. Канад бол уул уурхайн орон гэдэг ч бидэнд та бүхэнд танилцуулах маш олон зүйл  бий. Бид боловсрол, газар тариалан, үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно.

УИХ гишүүн Эрдэнэбатын мэндчилгээ: Улс орны эдийн засгийн тулгуур үйлдвэрлэгчид эрхэм зочидод мэндчилье. Үйлдвэр эрхлэгчид тооцоо судалгаатай ажиллах ч чухал юм. Үйлдвэрлэл дэмжинэ гэдэг бол бүтээгдэхүүнийг дэмжиж байна гэсэн үг. Хувийн хэвшлийг хэрхэн дэмжиж ажиллах талаар таатай орчинг бүрдүүлэх нь чухал байна. Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр олон улстай хамтран ажиллаж байгаад таатай байна. Цаашид дархан хотын бизнес эрхлэгчдэд амжилт хүсье.

Б.Саран

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%