Ард
түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нойр хоолоо умартан
зүтгэдэг энхийн манааны дайчид болох Монгол Улсын болон аймгийн эрүүл
мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад Олон улсын
эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ
дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг хүсье!
Улс, орон нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд бөгөөд иргэн бүрийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр зүтгэл, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавьяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр ард олон нь үргэлж бахархаж байдаг билээ.
Эрхэм эмч нартаа дахин баярын мэнд хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан