Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

эрүүл мэндийн салбарын бахархлуудаа нэрлэлээ

2016-03-31

                               2016 оны 03 дугаар сарын 30

             Бахархлын жил”-ийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбараас төрөн гарсан алдартнуудаа алдаршуулах ажлыг Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан сумын ЭМТөвийн хамт олон  амжилттай зохион байгууллаа. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө олон жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийг нь үнэлж М.Дэнсмааг эрүүл мэндийн Бахархалт эмчээр өргөмжлөн дурсгалын зүйл гардууллаа. Мөн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Ж.Үржинханд /1994-1996/, А.Отгонцэцэг /2004-2008, 2008-2012/, М.Дэнсмаа /1992-1993/ нарт сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс дурсамж, гарын бэлгийг ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг даргын орлогч Г.Ганцогт нар гардуулан баяр хүргэлээ.

             Сумын ЭМТөвөөс Ж.Бадамгарав, Ж.Үржинханд, О.Хандсүрэн, М.Дэнсмаа, Т.Нэргүй, И.Нацагдорж, П.Хэрлэнчимэг, Г.Дарьжав, зэрэг ахмад ажилтан нартаа хүндэтгэл үзүүллээ.

Энэ арга хэмжээний үеэр Норовлин багийн иргэн С.Алтанхуяг сумын ЭМТөвд амьсгалын аппарат /1200000 төгрөгийн үнэ бүхий/, Н.Намдаг 500000 төгрөгийн хандив өргөлөө.


ИТХ-ын дарга Д.Гансүрэн НӨУБ-т Төлөөлөгчөөр /2004-2008, 2008-2012/ ажиллаж байсан А.Отгонцэцэгт дурсгалын зүйл гардуулах үеэр


ИТХ-ын дарга Д.Гансүрэн. эрүүл мэндийн Бахархалт эмч М.Дэнсмаа, ЭМТ-ийэ эрхлэгч Я.Отгончимэг


нээлтийн арга хэмжээ сумын Засаг дарга Ц.Баярсайхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%