Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баруун-Урт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо.

2016-03-31

2016 оны 3 сарын 28-ий өдрийн 14:00 цагт Баруун-Урт сумын тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Үүнд: 1. Алдарт-Эх 1, 2 дугаар одон авах эхчүүдийн материалыг хэлэлцэн уламжлах тухай 
2. Зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлын тухай 
3. Төрийн дээд одон медальд тодорхойлогдсон иргэдийн материалыг хэлэлцэн уламжлах тухай 
2016 онд шинээр Алдарт-Эх одонд тус сумаас нийт 34 эхийн материал ирсэн бөгөөд 1-р одонд 2, 2-р зэргийн одонд 32 эхчүүдийн материал иржээ. Журмын дагуу эхчүүдийн материалыг хүлээн авсан бөгөөд тэргүүлэгчдийн хурлаар дэмжин дээд шатны байгуулллагад уламжлахаар боллоо. Мөн 2016 онд Сонгууль болохтой холбогдуулан зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоолоо. Баруун-Урт сумын 5 тойргийн зам дагуух газруудад зурагт болон ухуулах хуудсыг байрлуулах бөгөөд А4, А3 цааснаас багагүй хэмжээтэй, цавуу наалдамхай бодис ашиглахгүй байрлуулахыг сонгуулийн тухай хуульд заажээ. Иймээс нам, эвсэлүүд заасан байрлалд зурагт болон ухуулах хуудсаа байрлуулах бөгөөд зөвшөөрөгдсөн байршлаас бусад газар байрлуулахыг хориглоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%