Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Л.Буянбат: Хог хаягдлаараа дизель түлш болон цахилгаан үйлдвэрлэх боломжтой

2016-03-31

“Тахько” ХК –ийн үйл ажиллагаатай Дархан-Уул аймгийн засаг даргын санаачлагаар амжилттай зохион байгуулагдсан “Дарханы хөгжил эдийн засгийн форум”-ын үеэр уулзаж дараах тодруулгыг авсан юм. Монголдоо анх удаа хогийг ашигтай бүтээгдэхүүн болгон гаргах энэхүү төсөл “Дарханы хөгжил эдийн засгийн форум”-д маш их анхаарал татсан төсөл байсан. Тус компани 13.390.000 ам.долларын санхүүжилтээр хийгдэх ба бүх төрлийн хог хаягдлыг боловсруулж, шингэн түлш болон цахилгаан үйлдвэрлэх төсөл юм. Ингээд тухайн форумын үеэр авсан ярилцлагыг хүргэе.

- Танай үйлдвэр өдөртөө 20 тонн хог боловсруулах хүчин чадалтай гэх юм. Дархан хотод өдөрт хэдэн тонн хог гардаг юм бэ?

- Улаанбаатар хоттой харицуулахад хоногт ялгаруулж байгаа хог нь хоёр дахин илүү байдаг. Хотод нэг хүн дундажаар 800 грамм хог хаяж байхад Дарханд 1200-1600 грамм хог ялдгаруулдаг байх жишээтэй. Хоногт 120-150 тонн хог гаргадаг гэсэн тооцоо бий. Үүнийнх нь 20 тонныг эхний ээлжинд боловсруулж ажиллана. Дараагийн ээлжинд шат дараалалтайгаар явагдах үйлдвэрийн нэг 100 тонны үйлдвэрээ ашиглалтанд оруулахад Дархан хотын хогийг 100 хувь боловсруулна гэсэн үг. Үүгээрээ бид бүхэл бүтэн аймгийг хоггүй болгох боломж бий.

- Дархан бол дагуул хот, ганцхан Дарханаас тогтохгүй баруун бүсийг хамруулан хоггүй болгож, боловсруулах зам бий юу?

- Манай технологийн өөрийн онцлог нь бага зардлаар их хог боловсруулах бүрэн боломжтой. Бид баруун аймгаар ч зогсохгүй улс орныг хоггүй байлгах хогийг зүй зохистой зарцуулах ажил ирээдүйд чиглэж байна.

- Хогоор дизель түлш, цахилгаан үйлдвэрлэнэ гэнэ. Танай компанийн хийсэн судалгаагаар эцсийн бүтээгдэхүүний үнэ нь гарсан байгаа юу?

- Бид өрсөлдөхүйц үнийг гаргана гэж бодож байгаа. Одоо дэлхий дээр түүхий нефтийн үнэ унаад байна. Манай энэхүү технологи үйл ажиллагааны зардал бага болохоор тодорхой үнэн дээр бариад байх боломжтой гэж үзэж байгаа.

- Хогийг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон задлахад химийн бодис ашиглаж байгаа юу, хэрэв тийм бол хүнд хор хөнөөл бий юу?

- Манай технологийн бас онцлог нь байгаль орчинд ээлтэй. Хортой бодис ашиглахгүй. Хогийг маш өндөр хэмд өөрийнх нь элемэнтээр задлаад өөрөөр нь үйлдвэрлэлд оруулна. Химийн ямар нэгэн хортой бодис ашиглахгүй.

- Нэг үгээр 100 хувь аюулгүй гэж ойлгож болох уу?

- 100 хувь аюулгүй, хүний бие эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй. Орчин үеийн дэвшилтэд технологи гэсэн үг. Эко технологи.

- Одоо танайх дизель түлш болон цахилгаан үйлдвэрлэх алхамаа хийж байна. Цаашид ахуйн газ, зориулалтын шатах хий үйлдвэрлэх боломж бий юу?

- Ерөнхийдөө газ хэлдбэрээр гаргаж болно. Дамжлагаараа эхний ээлжинд Син газ буюу нийлэг газ гарна. Түүнийгээ дахин боловсруулж түүхий нефтитэй ойролцоо бүтээгдэхүүнээс дахин дамжлагаар дизель түлш гаргаж байгаа. Бидний эхний үед хийх ажил бол дизель түлш болон цахилгаан үйлдвэрлэл байгаа. Маш бага зардалтай үйлдвэрийн технологоор эхний ээлжинд хамгийн их хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь эхний зорилт маань байна.

- Монгол улсад хог ялгаж хаядаггүй. Үйлдвэрт дасал болтол нь иргэдээ сургана гэдэг бэрхшээлтэй. Эдийн засгийн хүнд үед энэ аргаас яаж гарах вэ?

- Бид технологоо судлаж, маш их цаг зарцуулсан. Одоогийн манай сонгосон технологийг үзэхэд энэхүү технологи хог хаягдлаа ялгах шаардлагаүй байсан нь ололттой байсан. Монголд хамгийн их боломжтой технологийг сонгосон. Хогийг ялгаж байснаас ангилан ялгалгүйгээр боловсруулдаг үйлдвэр нь илүү үр дүнтэй байна. Нэгдүгээрт үйл ажиллагааны зардал бага, Хоёрдугаарт анхны технологи үйлдвэрлэлийн зардал багатайгаараа онцлог байсан. Тиймээс бидний сонголтонд хогийг ангилан ялгах шаардлагагүйгээрээ онцлог.

- Танайд үйлдвэрийн газрын асуудал тулгараад байна гэсэн. Энэ газрын асуудлаа яриач?

- Газар бол аймгийн ЗДТГ болоод ИТХ-р үйлдвэрээ барих газрын мэдээллээ оруулан Дархан уул аймгийн хурлаар дэмжээд газар олгохоор болсон. Газрын алба засаг даргадаа өгүүлсэн байгаа, одоо ЗД-ын шийдвэрийг хүлээж байгаа. Газрын асуудал бүрэн шийдэгдэх байх хэмээн найдаж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Форумд нь амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%