Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас Багийн ИНХ-ын дарга нарын зөвлөгөөнийг зохион байгуулж хэвшсэн. Зөвлөгөөнөөр үндсэн 7 асуудлаар мэдээлэл хийв. Сонгуулийн тухай хууль, СӨХолбоо болон Удирдах, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланд хийсэн судалгааны дүнг танилцуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол гарсантай холбогдуулан “Сум хөгжүүлэх сан”- ийн журамд өөрчлөлт оржээ. Тухайлбал Дархан сумын баг тус бүрээс нэг иргэний төлөөлөлийг оролцуулах бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулж тухайн иргэнийг сонгохоор болсон байна. Уг зөвлөгөөний үеэр Дархан сумын 7,8,11,16 дугаар багийн ИНХ-ын дарга нар тайлан мэдээлэл хийж онцлог ажлуудыг нэрлэж, тэргүүн туршлагаас хуваалцав. Зөвлөгөөний төгсгөлд энэ сарын 03-ны өдрийн 15 цагт УИХ-ын дарга З.Энхболд дархан хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх тул багийн иргэдийг оролцуулах талд анхаарч ажиллахыг хүссэн байна.