Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

2016-04-01

 

Аймгийн ИТХТ-ийн 2016 оны 18 дугаар тогтоолын дагуу “Боловсролын салбарын шинэчлэл манай сургууль цэцэрлэгүүдэд”  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхимаар 2016.3.28-ны өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт нийт 110 хүн оролцсоноос төрийн байгууллагын төлөөлөл 50, Иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл 60 хүн оролцож, нийт санал давхардсан тоогоор 60 гаруй санал санаачлага гарлаа.

Аймгийн Боловсрол, Соёлын газрын төлөвлөлт үнэлгээ, үйлчилгээний албаны дарга Б.Бадамханд “Боловсролын салбарын шинэчлэлийн тухай ойлголт” сэдэвт илтгэл, мэдээлэл, Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Цэрмаа, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.Туяа нар “Боловсролын салбарын шинэчлэл манай цэцэрлэгт” Эрдмийн гэгээ сургуулийн захирал С.Бумаа, 4 дүгээр сургуулийн захирал Ц.Батцэнгэл нар “Боловсролын салбарын шинэчлэл манай сургуульд” илтгэлийг танилцууллаа.

Дээрх илтгэлүүдэд сургууль цэцэрлэгүүд тус бүр боловсролын салбарын шинэчлэлттэй холбоотойгоор өөрийн байгууллагуудад хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг бусаддаа танилцуулж, иргэдэд тайлагнасан бөгөөд санаа авч хэрэгжүүлэх сайн туршлагууд олон гарч байлаа. Жишээ нь: Улсын тэргүүний  24 дүгээр цэцэрлэгийн хүүхэд тус бүрийг хөгжүүлэх туршлага нь иргэдийн сайшаалд нийцсэн ажил болсныг иргэд дурьдаж байлаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%