Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийтийн тээвэр хотын нүүр царай болдог

2016-04-03

Дархан хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгөжин жавхаажиж байгаа билээ. Дарханчууд бид автобусныхаа дуунаар сэрж шинэ өглөөг угтдаг байсан цаг өнгөрсөн үе мэт боловч автобус дахин иргэддээ үйлчилж эхэлснээс хойш хэдийн гурван жилийг ардаа орхижээ. Тийм ч учраас өнөөдрийн сурвалжлагаараа нийтийн тээврийн чиглэлийн хүртээмжийн асуудлыг хөндөж байна.

Орон нутагт төдийлөн их хотын дайтай автобус чиглэл чиглэлээр явахгүй байгаа ч гэсэн тодорхой хэдэн чиглэлээр ард иргэддээ үйлчилж байна. 2013 оноос эхлэн “Элит Дархан” компани Дархан-Уул аймгийн удирдлагуудтай хамтран ажилласны үр дүнд Дархан сумын хэмжээнд дахин нийтийн тээвэр ард иргэддээ үйлчилж эхэлсэн. Иргэддээ үйлчилж байгаа эдгээр арван автобус нь 26 хүний суудалтай бөгөөд аймгийн ЗДТГ, автовокзал, Үйлчилгээний төв, Холбоо, 380 айл, 17 сургууль, Дархан зах, 18-ын буудал, Дархан сумын буудал гэсэн чиглэлээр өдөр бүр өглөөний долоон цагаас үдшийн 20 цаг хүртэл олон нийтэд үйлчилж байна. Мөн буудал бүрт таваас найман минутын хугацаатайгаар нийтийн тээвэр зогсож зорчигчдоо хүлээн авдаг байна. Өнгөрсөн жилээс эхлэж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн ажилчид үнэ төлбөргүй зорчих болсон. Нийтийн тээвэрт том хүн 300 төгрөг харин хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлж байна.

З.БАДРАЛ: БИД ИРГЭДДЭЭ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ ХҮРЭХ ГАЗАРТ НЬ 
ХҮРГЭЖ ӨГӨХИЙН ТУЛД ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Автобусны чиглэлийн хүртээмжийг өргөтгөх асуудлын дагуу бид “Элит хөгжил” компанийн захирал З.Бадралаас дараах тодруулга авлаа.

-Нийтийн тээвэр буюу автобусны чиглэлийг өргөтгөх тал дээр ямар ажлуудыг хийж байна вэ?

-Манай “Элит хөгжил” компани нь 2013 оноос эхлэж Дархан хотдоо нийтийн тээвэр явуулж эхэлсэн. Бид өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нэг сая хоёр зуун мянган зорчигч тээвэрлэсэн байна. Эхлээд бид автобусаа зөвхөн хоёр чиглэлд явуулдаг байсан бол энэ оны дөрөвдүгээр сараас эхлэж гурван чиглэлээр ард иргэддээ үйлчлэхээр болсон. Гурав дахь чиглэл нь Мангиртаас Их сургууль, Олон улсын худалдааны төвийн хэсгээр явна. Мөн хуучин болон шинэ Дарханыг холбосон зам ашиглалтад орвол захын хойд хэсгээр автобусаа явуулахаар төлөвлөж байгаа. Үүнтэй холбоотойгоор долоон том оврын автобусыг оруулж ирэхээр болсон.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоор болсон гэсэн энд хамрагдах хүмүүс яаж автобусны картаа захиалах бэ?

-Бид иргэддээ хамгийн хямд үнээр үйлчилж хүрэх газарт нь хүргэж өгөхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Өнгөрсөн оноос эхлэж эдгээр хүмүүсийг үнэ төлбөргүй явуулах болсонтой холбоотойгоор “Төлбөрийн ухаалаг систем”-ийг Дарханд оруулж ирсэн. Энэ карт нь дахин цэнэглэх боломжтой бөгөөд урьдчилсан төлбөрт карт юм. Үүнд хамрагдахын тулд оюутнууд сургуулийн тодорхойлолтоо нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэх, 3500 төгрөгөө авчирч бүртгүүлэх боломжтойгоос гадна сургуулийн оюутны зөвлөлөөрөө дамжуулж хамрагдах боломжтой. Мөн ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийгээ тодорхойлох бичиг баримт болон дээрх зүйлсийг бүрдүүлж өгснөөр энэхүү картаа авах боломжтой юм.

 Д.ГАНЗОРИГ: БИДНИЙ АЖИЛ ҮҮРЭЭР ЭХЭЛДЭГ Ч ГЭЛЭЭ ИРГЭДИЙНХЭЭ ХҮНДЛЭЛИЙГ ХАРАХААР 
ӨДРИЙН АЧААЛАЛ ЯДАРГААГАА МАРТАХ ШИГ БОЛДОГ

Тухайн хотын хөгжил цэцэглэлтийн нэгэн түлхүүр нь бол яах аргагүй хотын өнгө төрх болох нийтийн тээвэр байдаг. Тэр асар том техникийг хөдөлгөж замын хөдөлгөөнд оролцож иргэдийг хурдан хугацаанд тогтсон цагтаа хүргэж өгөхийн тулд үүрийн зургаан цагаас үдшийн 22 цаг хүртэл ажилладаг жолооч нарыг дурдахгүй байхын аргагүй. Тийм учраас нийтийн тээвэрт иргэдийн оролцооны талаар жолооч нарын сэтгэгдлийг сонслоо.

“Элит хөгжил компанийн жолооч Д.Ганзориг”

Иргэд нийтийн тээвэрт соёлтой зорчиж чадаж байна уу?

-Дархан хотод нийтийн тээвэр явуулж эхэлснээс хойш иргэд автобусаар үйлчлүүлэх нь нэмэгдэж их соёлтой зорчиж цагийн хувиараа ч сайн мэддэг. Буудал бүрт хүлээгээл зогсож байдаг. Бидний ажил үүрээр эхэлдэг ч гэлээ иргэдийнхээ хүндлэлийг харахаар өдрийн ачаалал ядаргаагаа мартах шиг болдог шүү. \ Инээв \

-Автобусны чиглэл нэмэгдүүлэхээр болсон гэсэн энэ тал дээр таны бодол?

-За энэ бол маш олзуурхалтай үйл явдал ядаж л автобус нэмэгдэхийн хэрээр жолооч нар ажилтай болно. Тэр чиглэлийн хүмүүс таксинд 500 төгрөгөө өгөх биш автобусандаа 300 төгрөгөөр эсвэл хөнгөлтөд багтаж байвал үнэгүй явах боломжтой гээд бодохоор л ашигтай байгаа юм даа. \Инээв\

Э.МӨНХТУЯА: АРД ИРГЭД НИЙТИЙН ТЭЭВЭРТ ТАЛАРХАЛТАЙ ХАНДАЖ БАЙНА

Нийтийн тээврийг замын хөдөлгөөнд оролцоход гол үүргийг гүйцэтгэгч жолооч нар ингэж ярилаа. Харин зорчигчид буюу иргэдийн саналыг сонсоё. Иргэн Э.Мөнхтуяатай ярилцлаа:

-Нийтийн тээвэр ард иргэддээ үйлчлээд гурван жил болж байна. Таны хувьд нийтийн тээвэр явснаар ямар үр өгөөжтэй байна вэ?

-Би Автобус явж эхэлснээс хойш л үйлчлүүлж байна. Хотын автобусыг бодоход цэвэр тохилог үйлчилгээ сайтай. Би тэтгэвэрийн хүн болохоор үнэгүй зорчдог. Тийм болохоор таксины мөнгөө хэмнэж очих газартайгаа ойрхон буудал дээр буугаад алхана шүү дээ.

Ард иргэд нийтийн тээвэрт талархалтай хандаж байна. Тэр ч утгаар хот өнгөлөг байх эсэх нь хот дотор иргэдэд үйлчилж буй автобусны үзэмж хийгээд үйлчилгээний соёлоос ихээхэн хамаарах ажээ. Тиймээс энэхүү элит хөгжил компани нь эхний ажлуудынхаа гүйцэтгэлийг дүгнэсний эцэст улмаар дараа дараагийн төлөвлөсөн ажилдаа орохоор бэлтгэл ажилдаа орсон гэлээ. Автобусны чиглэлийг нэмэгдүүлж үйлчилгээг нь сайжруулснаар иргэд такси рүү гүйхээсээ илүү автобусны буудал руу гүйдэг цаг үе хэдийн бидний өмнө иржээ.

ХИС-ийн Дархан салбар сургуулийн Сэтгүүл зүйн 3 дугаар ангийн оюутан С.Мөнгөнтуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%