Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зөвлөгөөн болов.

2016-04-04

НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН III зөвлөгөөн "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ҮР ДҮН, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ": сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

"Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн түншлэлийн багийн ажлын үр дүн, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" аймгийн III зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран 2016 оны 04 сарын 01-02-ны өдрүүдэд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн болон багийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, боловсролын нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, байцаагч, хэлтэс, агентлагуудын холбогдох мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл 180 хүнийг оролцуулан зохион байгуулав.
Зөвлөгөөнийг нээж Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн үг хэлэв. Тэрээр бидний зохион байгуулж байгаа ажлын гол зорилго нь Баянхонгорын иргэд айх айдасгүй, эрүүл, амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажил юм. Энэ ажилд нийгмийн ажилтнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Урилгаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.д/х Г.Арсланхуяг, Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Б.Ариунтуяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал болон албаны бусад хүмүүс оролцож мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнөөр "Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн түншлэлийн багийн ажлын үр дүнг дүгнэн, 2016 онд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтлоо.

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ҮР ДҮН, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" АЙМГИЙН III ЗӨВЛӨГӨӨН

                                                                                                 Ц.Мөнхзул /2016.04.04/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4141
2827 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%