Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

2016-04-07

УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож байгаа цаг үетэй давхцан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар тус чуулган хэлэлцэж байна. Чуулганд 330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон 2200 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл 600 гаруй хүн оролцож байна. Чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын Дарга З.Энхболд оролцож нээлтийн үг хэллээ.

Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2012 оны сонгуулийн үр дүнд 14.5 хувь болж өссөн нь Монгол Улсын түүхэнд хамгийн бага 3.9 хувийн төлөөлөлтэй байсан 2008 оны түвшингээс ахисан томоохон амжилт боловч 2015 он гэхэд 30 хувьд хүргэх Мянганы хөгжлийн зорилтын талд хүрээгүй, дэлхийн дундаж 22.6, Ази бүсийн дундаж 18.8 хувиас доогуур байгаа. УИХ-ын сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлэх талаар улс төрийн намууд зөвшилцөлд хүрч 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд тусгасан нь сайшаалтай хэрэг. Гэхдээ энэ нь парламентад эмэгтэйчүүдийн эзлэх суудлыг нэмэгдүүлэх баталгаа болж чадахгүй. Сонгуульд нэр дэвшүүлэхэд эмэгтэйчүүдийн шударга төлөөллийг хангах улс төрийн намуудын сайн дурын алхам, чиг хүсэл зориг чухал талаар чуулганд оролцогчид хөндлөө.   

Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27.3 байна. Харин засаг захиргааны түвшин ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасдаг. Тухайлбал, аймгийн ИТХ-д эмэгтэйчүүд 17.6 хувь эзэлж байгаа бол Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн зөвхөн 6 нь эмэгтэй байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн квотыг хуулиар заагаагүй нөхцөлд улс төрийн намууд сайн дурын квот тогтоож байгаа сайн туршлагын талаар хэлэлцлээ.Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг пропорциональ элементийг хэрэглэхээ больсон, төрийнүйлчилгээнийажилтнуудэрхэлсэнажлаасаачөлөөлөгдөхгүйгээрбүхшатнысонгуульднэрдэвшихэрхийг нээсэн заалтууд нь боловсролынсалбарыннийтажиллагсдын 75.8 хувь, эрүүлмэндийнсалбарыннийтажиллагсдын 81.4 хувийг эзэлдэгэмэгтэйчүүдулстөрийнсонгуульднэрдэвшихүүдийг нээсэн алхам болсныг сайшаан тэмдэглэв.

Төр засагт үр нөлөөтэй ажиллаж чадах авьяаслаг эмэгтэйчүүд санхүү, нийгэм, эрх зүйн саад тотгороос шалтгаалан нэр дэвшиж чаддаггүй.  Хэрэв эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах юм бол эмэгтэйчүүд, нийгэмд тустай шийдвэр гаргаж чаддаг гэдгийг УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн жишээнээс харж болно. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эмэгтэй гишүүд Тамхины эсрэг, Хамтын тэтгэврийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийнбэрхшээлтэйиргэнийнийгмийнхамгаалалынтухайхууль, Соёлын тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай гэх мэт Монголын нийгэмд хэрэгтэй олон хуулийг санаачлан батлуулсан юм. Энэ мэт эмэгтэйчүүд нутаг орныхоо амьдралыг өөрчилж сайжруулахад хувь нэмэр оруулж буй олон жишээг Чуулганд оролцсон төлөөлөгчид хуваалцлаа.

Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, түүний дотор Монгол Улсын 330 сумыг хамруулсан ийм хэмжээний зөвлөлгөөн Монгол Улсад анх удаа хийгдэж байна.Чуулганыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Нутгийн өөрөө удирдөх байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%