Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын тэргүүний сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тухай мэдээлэл

2016-04-07

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум нь 2011 онд улсын тэргүүний сум, 2015 онд  аймгийн тэргүүний сумаар тус тус шалгаран, ажил үйлсээрээ манлайлж яваа сумдын нэг юм. Тэргүүний сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас Та бүхэнд танилцуулж байна.  

Тус хурлаас УИХ, Засгийн газраас гарч буй хууль тогтоомжийн болон аймаг сумдын тогтоол, шийдвэрүүдийн биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын хийж, гарсан зөрчлийг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ. 

Хяналт шалгалтаар, ЗДТГазартай хамтран 17 хүнсний дэлгүүр, 4 аж ахуйн нэгжид хяналтын камержуулалт тавигдсан эсэх болон тамхины хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах шалгалт хийж, хяналтын камергүй газруудыг камертай болгох, тамхи худалдаалах зөвшөөрөлгүй 5 дэлгүүрээс 210 ш тамхи  хураан авч анхааруулга өгчээ.

Мөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын  ашиглалт явуулж байсан “Алтай Хангайн бүрд”, ашиглалтын лиценз авсан Талын булаг багийн Мөнгөн өндөр ууландхайгуул ажил явуулж байсан “Голден хейлс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж, багийн ИНХ-аар хэлэлцүүлэн олборлолт хийхийг хоригложээ.  

Сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахад Засгийн Газрын болон Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрийн хэрэгжилт явагдаж байгаа хэдий ч төдийлөн хангалтгүй байжээ. Энэ ажлыг сайжруулахын тулд эхний ээлжинд тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөрүүдийг бичиг баримтжуулсан ба хавдрыг эрт илрүүлэх, бусад хөтөлбөрүүдийг иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор багийн Засаг дарга нартай Эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдыг бүх багийн айл, өрхөөр  тойрч ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Мөн лабораторийн болон яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж авахад анхаарах, нийгмийн эрүүл мэндийн орон тооны ажилтныг ажиллуулах зөвшөөрөл олгох, хүүхдийн, эх баригч эмчтэй болох, амбулаторийн хуучин барилга муудсан, ямар ч засвар хийгээд тордлого авахаа больсон тул  шинэ барилгыг улс, аймгийн төсөвт суулгах хэрэгтэй байгаа зэрэг санал хүсэлтийг эрүүл мэндийн төвийнхөн ажлын хэсэгт тавьсан ажээ.

Иргэний танхимаар дамжуулан төрийн болон ТББайгууллагууд, иргэдэд 55 удаагийн сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, ярилцлагыг хийж, давхардсан тоогоор 1270 гаруй иргэн хамрагдсан байна. Мөн нийт 480 иргэний өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснийг, хүлээн авч өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хамаарах 31 өргөдөл гомдлыг шийдвэрлэж, бусад өргөдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Тус  сумын ИТХ, ЗДТГазраас иргэддээ чиглэсэн, эрх ашгийг нь дээдэлсэн олон ажлуудыг зохион байгуулсан байна.

Тухайлбал:
 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан “Сэтгэлд оч байвал тулганд гал байдаг” өдөрлөгт 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 10-аад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эцэг эхчүүдийн хамт оролцсон байна.

Галын аюулд өртөж гэр оронгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй ах, дүү хоёр Цэрэндорж, Х.Алтэнгэрэл нарт тусламж үзүүлэхээр сумын ИТХурал, УЗАШХороо, сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм, цэцэрлэгийн Бяцхан улаан загалмайчид  “1000 төгрөгний ач тус” аяныг өрнүүлж, 700,0 гаруй мянган төгрөг, иргэд, аж ахуйн нэгжүүдээс 4 ханатай гэрийн бүрэн давхарлага, гэрийн тавилга, хувцас, түлээ, хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг олгожээ.
 
Баянзүрх багийн малчин өрх Цолмонбаярын гэр бүлд туслах аяныг ЗДТГ, ЕБСургуулийн ӨУЗБ, цэцэрлэгийн бяцхан Улаан загалмайчид зохион байгуулж, Өмнөдэлгэр сумын уугуул, Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг “Даншиг өргөө” ХХК-ны захирал Б.Энхтүвшин нь 4 ханатай гэр, ор, сургуулийн хүүхдүүдийн цуглуулсан 72,0 мянган төгрөг болон хүүхдийн хувцас, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг өгсөн бол мөн хүнд өвчинд нэрвэгдсэн гуравдугаар ангийн сурагч А.Энхбаярт туслах хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж, 600,0гаруй мянга  төгрөгийн мөнгөн тусламж цуглуулж, түүнд өгсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%