Гурван өдрийн байдлаар нийт 200 гаруй иргэн бүртгүүлснээс шаардлага хангасан 140 гаруй материалыг хүлээж авч түүнээс дахин нарийвчилсан судалгаа явуулснаар сугалаа сугалалгүйгээр журамд нийцсэн 120 иргэнийг бүртгэж авчээ.
Түрээсийн орон сууцанд хамрагдах болсон Архангайн иргэд маргааш түлхүүрээ гардаж авах юм.
Архангай аймагт иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлж байгаа.
Орон сууцанд шинээр орсон иргэдийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 52,1% өссөн үзүүлэлт гарсан байна.