Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХ ҮЙЛ ЯВЦ БОЛОН БАРИМТ БИЧГИЙН МОНИТОРИНГИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ -ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

2016-04-07

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

 

 

 НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХ ҮЙЛ ЯВЦ БОЛОН БАРИМТ БИЧГИЙН МОНИТОРИНГИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ -ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР


 

Хэзээ: 2016 оны 4-р сарын 8-ны Баасан гаригт 14.00-17.00

Хаана: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд  (Жамъян гүний гудамж 5/16 Үндэсний номын сангийн ард буюу Чойжин ламын сүмын баруун талд)

Оролцогчид: Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, ЗДТГ-ын ажилтнууд, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл

Хэлэлцүүлгийн зорилго:Нийслэл Улаанбаатар хот ба дүүргүүдийн 2016 оны төсвийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж батлах үйл явц ба баримт бичгүүдийн ил тод, нээлттэй байдалд “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллагуудын зүгээс мониторинг хийсэн дүнг танилцуулж хэлэлцүүлэх, санал зөвлөмж гаргах

 

ХӨТӨЛБӨР

Нэг.

Уулзалт-хэлэлцүүлгийг нээж үг хэлэх

Д.Оюунбадам - Нээлттэй Нийгэм Форумын эдийн засгийн хөтөлбөрийн зохицуулагч

 

Хоёр.

Нийслэл, дүүргийн 2016 оны төсвийн төсөл хэлэлцэж баталсан ИТХ-ын хуралдаанд сууж ажигллалт хийсэн, хуралдааны тэмдэглэлийг хүсэлт тавьж авсан талаархи танилцуулга

Б.Бямбасүрэн – “Ил тод байдал сан” ТББ-ын ажилтан

 

Гурав.

Нийслэл, дүүргийн 2016 оны төсвийн төсөл, батлагдсан төсөв болон бусад холбогдох баримт бичгийг хэрхэн ил тод, нээлттэй болгож байгаад хийсэн тайлангийн танилцуулга

                        Д.Цэрэнжав – “Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч

 

Дөрөв.

Орон нутгийн 2016 оны төсвийн үйл явц болон баримт бичгийн мониторингийн тайланд хийсэн дүгнэлт зөвлөмж, орон нутгийн төсвийн тулгамдсан асуудал

                        Л.Отгонтуяа –Удирдлагын академийн багш, доктор, профессор

 

Тав.

Хэлэлцүүлэг

                        Нийт оролцогчид 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%