Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган боллоо

2016-04-11

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган боллоо. Тус чуулганд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2200 гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөн 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Нээлтийн арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман хэлсэн үгэндээ, энэхүү чуулган нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 11 эмэгтэй гишүүн 5 намын төлөөлөлтэй боловч нам харгалзахгүй хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр олон ажлыг хийж амжуулсан болохыг хэлэв. Мөн цаашид хийхийг зорьж буй маш олон ажил үлдээд байгааг хэлж, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг нээж, Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь болгосон талаар онцолсон юм. Нээлтийн арга хэмжээний дараа чуулган “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” салбар хуралдаанаар үргэлжлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл энэхүү салбар хуралдаанд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт илтгэл танилцуулжээ. Тус чуулганд Дархан-Уул аймгаас аймаг, сумын 6 эмэгтэй төлөөлөгчид оролцож, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%