Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДУА-ийн Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэг хийв

2016-04-18

Дархан-Уул аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим хамтран “Дархан сумын том оврын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг / 2016.04.15/ -ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Авто Тээврийн газар, Замын цагдаагийн газар, “Дархан-Элит хөгжил” ХХК, НААҮГ, Дархан сумын ИТХ, багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга , иргэдийн төлөөлөл оролцов. Том оврын автобусны үйлчилгээ явуулах “Дархан-Элит хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал нийтийн тээврийн үйлчилгээнийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан байна. Тухайлбал Дархан хотын нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ 20 жил завсардсан бөгөөд 3 жилийн өмнөөс дахин сэргэж эхэлжээ. Тус компани 2014 оны тухайд нэг сая 200 гаруй мянган хүнд 300 төгрөгөөр үйлчилсэн гэв.

     Энэ нь нийтийн тээврийн тогтсон ханш болох 500 төгрөгөөс даруй 200 төгрөгөөр хямд учраас нийт 240 сая төгрөг иргэдийн халаасанд үлдсэн хэмээн “Дархан-Элит хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал тайлбарлав. Мөн “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”-д заасны дагуу сурагч, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчиход нөхөн олговор олгох тухай заасан байдаг. Тиймээс тус компани 2015 онд зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлсэн бөгөөд харин тасалбараар 518,000 зорчигчид үйлчилжээ. Өнөөдрийн байдлаар том оврын 8 автобус Дархан сумын 2 чиглэлд 6-8 минутын давтамжтайгаар иргэдэд үйлчилж байна.



    Иргэний танхимын хэлэлцүүлэгт оролцсон 70 орчим иргэдийн төлөөлөлөөс захын гэр хороолол бүхий багуудад том оврын автобусны чиглэлийг шинээр гаргаж явуулах тухай саналыг аймгийн удирдлагуудад гаргасан юм. Автобусны шинэ чиглэлийг бий болгохын тулд сайн чанарын зам, зогсоол, тэмдэг тэмдэглэгээ шинээр тавигдах ёстой. Тиймээс хөрөнгө санхүүжилт байхгүй хэмээн “гар хумхилгүй”, орон нутгийн бүтээн байгуулалтыг, өөрсдийн нөөц бололцоог ашиглан, хамтран хийх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрчээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%