2016.04.05-ны 0900 цагт Иргэний танхимд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сумын Засаг даргын орлогч Л.буянжаргал, Санхүү албаны дарга Б.Цэрэн, ААН-ийн төлөөлөл болох Түргэн Арвижих ХХК дарга Ж.Ууганзаяа, Тэлмэн Төгөлдөр ХХК-ны дарга Б.Нэргүй, Гэгээн салаа ХХК-ны дарга Цээлэй, долоон Эрдэнэ Хоршооны дарга Цэцгээ, Арвин шүтээн ХХК-ны дарга З.Анхбаяр нар оролцож харилцан ярилцаж, цаашид юун дээр анхаарах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. ЗДОрлогч Л.Буянжаргал 2015 оны тендерийн талаарх тайлангаа танилцуулж, өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Санхүү албаны дарга Б.Цэрэн 2016 оны тендерийг аймгийн Засаг даргын захирамжаар албан ёсоор шилжин ирж байгаа тухайгаа танилцуулж, тендерийг хэрхэн зохион байгуулж явуулах талаар танилцууллага, мэдээлэл хийж, мөн НӨАТ-ын хуулийн талаар ААН-ын төлөөлөлд мэдээлэл хийсэн. 2016 оны тендерийн бичиг баримт бүрдүүлэх баримтын жагсаалтыг 5000 төгрөгөөр өгөхийг албан ёсоор мэдэгдэж байлаа. Хэлэлцүүлгийн зарыг Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 42 аж ахуйн нэгжийн дарга нарт албан ёсоор урилга өгч, мөн зарлалыг 14 хоногийн өмнө бүх мэдээллийн самбараар болон урсдаг самбараар зарласан. Хэлэлцүүлгийн тайлангийг албан бичгээр гаргасан байгаа. Хэлэлцүүлэг 1230 цагт өндөрлөв.