2016.04.05-ны өдрийн 1330 минутаас -1600 цагийнн хооронд Соёлын төвд “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа. Дээрх арга хэмжээг Увс аймгийн Эм холбоо, ЭМГ, МХЕГ, Сумын эмийн сан, сумын нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран уг арга хэмжээг зохион байгуулж иргэд, хөдөлмөрчдийг хамруулж ажиллаа. Уг арга хэмжээнд аймгийн Эм ханган нийлүүлэх төвүүдийн шинэ эмийн талаарх үзэсгэлэн, эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн талаарх сургалт сурталчилгаа, гарын авлага материал, боршуур хийж иргэд, хөдөлмөрчдөд тарааж өгсөн, нийт 70 гаруй иргэд, хөдөлмөрчид хамрагдсан. Орой 1900 цагаас аяны хаалтын ажиллагаанд зориулж иргэдийн дунд үдшийн цэнгүүн арга хэмжээ зохион байгуулсан.