Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2016.04.11-нд Иргэний танхимд “Тусгай хамгаалалттай газрын менежментийн үнэлгээ хийх” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2016-04-11

2016.04.11-нд Иргэний танхимд “Тусгай хамгаалалттай газрын менежментийн үнэлгээ хийх” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ТХГ-ын дарга Анхбаяр, мэргэжилтэн Энхээ, Лхагваа нар ирж оролцсон. Нийт 15 холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагууд оролцсон. Хэлэлцүүлгээс гарсан саналыг аймгийн ТХГН-ийн холбогдох мэргэжилтэнд өгсөн. Хэлэлцүүлгийн явцад Увс аймгийн ТХГ-ын дарга Анхбаяр сумын Засаг дарга Э.Бямбааг Улсын тусгай хамгаалалтын газрын  одонгоор шагнаж, гардуулж өгсөн. Хэлэлцүүлэгт сумын Засаг дарга Э.Бямбаа, ЗДТГ-ын дарга Г.Бямбаа, сургуулийн захирал С.Батсүх, Эко клубийн багш Түвшинбаяр, Соёлын төвийн эрхлэгч Д.Алтанцэцэг, Эмнэлэгийн эрхлэгч О.Баярсүрэн, Дасан зохицох төслийн ажилтан Х.Мөнхбат, Цэцэрлэгийн эрхлэгч Т.Туяа, ойн анийн дарга Н.Гөнхөлөг, газрын даамал Б.Золзаяа, ойн инженер Цэвэгмэд, Эрдэнэхайрхан БЗДарга Б.Гансүх, иргэний танхимын ажилтан Э.Цэнд-Аюуш гэсэн хүмүүс оролцсон. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%