Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Даланзадгад суманд 2 шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

2016-04-21

Өмнөговь аймаг боловсролын салбартаа 23,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж, хүүхэд залуусын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байна.

Үүний үр дүнд сургууль завсардалт үгүй болж, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрч, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 92,9 хувьд хүрсэн үр дүн гарлаа. Хүүхдүүд монголын ирээдүй.

Тэд хамгийн орчин үеийн, хамгийн ая тухтай сайхан орчинд сурч боловсрох хэрэгтэй. Энэхүү эрхэм зорилгын дор боловсролын салбартаа удаа дараагийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн бол 4 дүгээр сарын20-ны билэгт сайн өдөр 25-р цэцэрлэг, 26-р цэцэрлэгийг ашиглалтанд оруулан ирээдүйдээ хөрөнгө оруулалтыг хийлээ.

Тус бүрдээ 200 хүүхдийн багтаамжтай ба гэрээр байсан хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдаад зогсохгүй эцэг эхчүүд ч ажил хийх боломжтой болсон юм.

Мөн 25, 26-р цэцэрлэгүүд ашиглалтанд орсноор ажлын байр бий болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%