Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2016-04-21

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. 
     Хуралдаанаар "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 151 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай", "Дүүргийн Бүртгэл, статистикийн хэлтсийн үйл ажиллагааны мэдээллийн тухай", "Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын 1-р улирлын биелэлтийн тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Ажилтай орлоготой-Монгол хүн” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой 2 намын бүлгийн дарга нарын мэдээлэл сонсох тухай" дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын бүлгийн дарга И.Лхагвацэрэн, "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны мэдээллийн тухай", "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн мэдээлэлтэй танилцах тухай" асуудлуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%