Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2016 ОНЫ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ 5 ДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ЗАРЛАЖ ДУУСГАНА

2016-04-27

     Дархан-Уул аймагт 2016 онд нийт 62 бараа ажил үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулахаар худалдан авах ажиллагааны удирдлага хяналт шинжилгээний мэдээллийн системд бүртгэгджээ. Үүнээс орон нутгийн төсөв, ОНХСангийн хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 47 бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөгөө батлагдсан байна.

         Эдгээр 47 бараа, ажил үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 30 бараа ажил үйлчилгээг зарласан. Харин 17 бараа ажил үйлчилгээний тендерийн ажил үлдээд байгаа аж. Үлдсэн бараа ажил үйлчилгээний худалдан авалтыг  5 дугаар сарын 1-нээс өмнө зарлахыг өнөө өглөө /2016.04.27/ хуралдсан бүтээн байгуулалтын ажлын хэсгийн хурлын үеэр аймгийн Засаг даргын зүгээс холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь 2016 оны 4 дүгээр сарын 4ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар аймгуудыг бүтээн байгуулалтын ажлын тендерүүдийг 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлаж дуусгах, ирэх 6 дугаар сарын 15-наар бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байх шаардлагыг тавьсан байна.

         Аймгийн ХАААлбанаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд нээлттэй тендер шалгаруулалтаар 8 ажлыг сонгон шалгаруулахаар зарлажээ. Тухайлбал: Дархан сумын 2 дугаар багт Шинэ гудамж төслийн 3 багц ажил, НААҮГ-т тусгай зориулалтын автомашин авах, Хонгор сумын төвийн тохижилт, төв цэнгэлдэхээс Хараа голын төмөр бетонон гүүр хүртлэх асфальтан замын шинэчлэлт, 4 дүгээр багт орон сууцны гадна фасадны өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлууд багтсан байна.

         Мөн нээлттэй тендер шалгаруулалтаар Дархан сумын гэр хороололд буюу Мангиртад гудамжны гэрэлтүүлгийг ажлыг сонгон шалгаруулах юм байна. Үүнтэй холбогдуулан Мангиртын гудамжны гэрэлтүүлэг болон Мангиртын 4 дүгээр хэсэгт хийгдэх хүүхдийн тоглоомын талбайн газар байршлыг газар дээр нь үзэж танилцахаар боллоо.

Эх сурвалж: Аймгийн Мэдээлэл технологийн алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%