Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨСВИЙН ЦАХИМ ЦАГЛАБАР

2016-04-27

Улсын болон орон нутгийн төсвийг боловсруулах, хэлэлцэх, батлах, тайлагнах зэрэг нь жилийн турш үргэлжилдэг үйл явц юм.  Иргэд, ИТХ, иргэний нийгэм энэхүү үйл явцын цаг хугацааны талаар мэдээлэлтэй байх нь төсвийн үйл явцад оролцох, дуу хоолойгоо цаг тухай бүрт нь бодлого боловсруулагчдад хүргэхэд ач холбогдолтой юм.

Иймд Нээлттэй Нийгэм Форумын зүгээс төсвийн болон мэдээллийн ил тод байдлын холбогдох хууль эрх зүйн баримт бичигт үндэслэн улс, орон нутгийн төсвийн үйл явцын цахим цаглабарыг боловсруулсан байна.

Энэхүү цахим цаглабараас Засгийн газар, аймаг, нийслэлээс эхлээд төсвийн байгууллагуудын захирагчдын хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хуваарийг мэдэх боломжтой. Тухайлбал, Засгийн газраас Монгол Улсын дараа оны төсвийн төслийг УИХ-д өргөн  мэдүүлэх, УИХ-аас улсын төсвийг батлах, төсвийн захирагчдаас төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, гүйцэтгэлийг тайлагнах болон Засгийн газрын гадаад зээл, тусламж, гадаад, дотоод өрийн  мэдээлэл зэрэг төсвийн мэдээллийг нийтэд ил тод болгох ёстой хуулийн хугацааг харж болно.

Төсвийн цахим цаглабарт ойрын үед болох улсын болон орон нутгийн төсвийн үйл явцыг мэдээлэхээс гадна төсвийн үйл явцын талаар сануулга мэдээлэл авах хүсэлтэй хэрэглэгч цахим шуудангийн хаягаа бүртгүүлснээр ирэх 7 хоногт нь болох үйл явцын мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

ТӨСВИЙН ЦАХИМ ЦАГЛАБАРЫГ Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn болон http://www.forum.mn/tsaglabar/index.php цахим хуудаснаас үзэж болох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%